Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар

Joy! to Your World! A Countdown to Christmas

25-с 7 дахь өдөр

"Бурханы хувьд боломжгүй зүйл гэж байхгүй." (Лук 1:37)

Мариагийн хувьд, Христийн мэндэлсэн баяр бол энэхүү гарцаагүй үнэнийг таньж мэдэх байсан. Христийн мэндэлсэн баяр жил бүр ирэх үед бид Бурхантай хамт байхад боломжгүй зүйл гэж байхгүй гэсэн гарцаагүй итгэлээс зууран авах ёстой! Христийн мэндэлсэн баяр нь бидэнд үргэлж хүн төрөлхтөний сул дорой байдалд бус харин Түүний Тэнгэрлэг байдалд үргэлж төвлөрсөн байх ёстойг сануулж байдаг.

Бидний ихэнх маань Христийн мэндэлсэн баяраар өөрсөд дээрээ ... юу авмаар байгаа бас юуг хүсч байгаа эсвэл юу авах ёстой дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг. Зарим хүмүүс шинэ байшин ... эсвэл үнэхээр сайхан үнэт эдлэлтэй болохыг ... эсвэл хүүхдүүд маань баяраар гэртээ ирээсэй гэж хүсдэг. Зарим хүмүүс Христийн мэндэлсэн баярын нэмэгдэл цалин, сүлд модны доор бэлгүүд өрөөстэй байна эсвэл баяраар хэн нэгэн гэрийг нь цэвэрлэж өгнө гэдэгт эргэлзээгүй итгэдэг.

Хэрэв эдгээр нь таны хүслүүд бол, та Христийн мэндэлсэн баярын утга учрыг ойлгоогүй байна! Христийн мэндэлсэн баярыг та буруу ойлгосон байна! Бид бүгдэд Мариа амьдралаараа заасан дараах хэцүү зүйлийг та ойлгоогүй байна гэсэн үг:

Түүний саад болохтой харьцуулвал бидний төлөвлөгөө ямар ч хүчгүй! Таны амьдралыг Өөрийнхөө хайраар ба Өөрийнхөө төлөвлөгөөгөөр саад хийж өгөөч хэмээн Бурханаас гуйх нь танд байх хамгийн чухал хүсэл мөн.

Эдгээр эшлэлүүдэд Мариагийн нүүр тулах гэж буй бухимдлыг огтхон ч тусгаагүй. Диваажингаас ирсэн мэдээгээр амьдрал нь тэр чигээрээ ганхсан энэ охин одоо хажуугаар алхан өнгөрөх хүн бүрт нулимагдан бас хараагдах болно. Саяхан л “ариун” бас “онгон” хэмээн олонд танигдсан байсан тэрээр одоо завхай бас замбараагүй эмэгтэйчүүдийн нэгэн мэтээр үзэгдэх болсон. Магадгүй одоо Мариа тосгоны худаг руу өдөр бүр явахдаа бүдүүдэг инээд бүхий битүү утга санааг илэрхийлэх эрэгтэйчүүдийн яриаг сонсох болсон.

Бид бүгдийн сурах ёстойн адилаар Мариа Христийн мэндэлсэн баяр нь би би гэсэн баяр биш юм гэдгийг ухаарсан. Христийн мэндэлсэн баяр нь өөрөө өөрийгөө, бусдаар илүү үзэгдэхийг бас энгийн байдлыг үгүйсгэхийг хэлдэг. Бидний хэн маань ч дахин хүн төрөлхтөний зорилгын дагуу амьдрахгүй болохыг цангинуулах бүрээн дуу бол Христийн мэндэлсэн баярын утга учир мөн. “Түүний зорилгын төлөө амьдар! Зөвхөн Христийн төлөө л амьдар!” хэмээн Мариагийн зүрх сэтгэлээс өнөөдөр бидний ертөнцөд дахин цуурайтах Христийн мэндэлсэн баярын дуудлагад бид бүгдээрээ дуудагдсан хүмүүс.

Христийн мэндэлсэн баярын утга учир бол бидний энгийн амьдралд Бурханы оролцох оролцоо; бидний гомдол болон алдаанд Христ төрсөн болохыг хэлдэг.

Христийн мэндэлсэн баяр бол би би гэсэн баяр биш - харин Христ Өөрийгөө надад бас миний дотор илчлэхийг хэлдэг! Энэ бол үнэхээр тэмдэглүүштэй зүйл гарцаагүй мөн!
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Joy! to Your World! A Countdown to Christmas

Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү