Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар

Joy! to Your World! A Countdown to Christmas

25-с 6 дахь өдөр

Мариа үнэхээр алмайрсан байсан! Огт танихгүй хүн өрөөнд нь орж ирээд түүнтэй ивээлийн талаар, Бурханы тухай бас мэндчилгээ гэх мэтийн талаар ярьж эхлэсэн! Тэр хэн бэ бас тэр юуны талаар яриад байгаа юм бол?

Энэ өдөр өөрт нь тохиолдсон бүх зүйлийн талаар эргэцүүлэн бодохыг хичээх үед Мариагийн зүрх хүчтэйгээр цохилж байгааг би бараг сонсож чадахуйц байна.

Тэнгэрэлч Габриел энэ охинд Тэнгэрээс өгөгдсөн мэдээг хүргэж байх үед, магадгүй Мариагийн айдас замхарсан бөгөөд түүний зүрх сэтгэлд даруу сэргээлт ирсэн байх.

"Би юү?! Бурхан намайг сонгосон гэж үү?! Бурханы Хүүхдийг тээхээр сонгогдсон нэгэн нь би гэж үү? Христийн ээж үү?"

Мариагийн хувьд Христийн мэндэлсэн өдрийн утга учир нь Бурханы зам бол бидний замаас хамаагүй өндөр гэдгийг ойлгоход оршсон. Бид бүгд сурах шаардлагатайн адил, Тэнгэрлэг байдал нь хүн төрөлхтөн дотор нэвтрэн орох үед ... Тэнгэрлэг байдал нь үргэлж ялдаг! гэдгийг Мариа сурч авч байсан. Христийн мэндэлсэн өдөр нь надад ... танд ... бас Мариагийн хувьд ... Түүний зам бол бидний бодож эсвэл төсөөлж байснаас үргэлж хамаагүй дээр гэдгийг сануулж байдаг.

Христийн мэндэлсэн өдрийн утга учир бүжигчин одой хүмүүс, улаан хамартай цаа буга бас дуулдаг цасан хүнээс огт өөр. Христийн мэндэлсэн баярын утга учир нь нэвтрэн орсонд оршдог! Дэлхий ертөнцийн харанхуйд диваажингийн гэрэл нэвтрэн орох үед Христийн мэндэлсэн өдөр болдог!

Христийн мэндэлсэн өдрийн түүх нь ямар мэндчилгээг авч ирэх бол хэмээн хамгийн адгийн гэм нүгэлтнийг ч хүртэл бодоход, Христийн мэндэлсэн баяр үргэлж хүргэх болно. Христийн мэндэлсэн баяр бол ичгүүргүй худал хуурмаг эсвэл энэ нь цор ганц үнэний аль нэг нь мөн. Өөр юу ч байх боломжгүй.

Христийн хэвтэж байсан малын тэвшийг одой хүмүүс, баяр хөөртэй Сэйнт Хиколас болон нисдэг цаа бугатай ижил зэрэглэлд тавих уу ... эсвэл цор ганц, тэнгэрлэг бас мөнхийн Үнэн гэсэн зэрэглэлд тавих уу.

Христийн мэндэлсэн баяр бол Талархалын баярын маргаашнаас эхлэн бидний зүг нисэн ирдэг баярын уур амьсгал биш бөгөөд бэлэг худалдан авахад, мөнгө зарцуулахад, бас идэхэд биднийг албаддаг зүйл биш. Христийн мэндэлсэн баяр бол энэ дэлхийг ямар их бохир заваан газар болгосон бидний тэр муу муухай зүйлсэд Бяцхан Хүүгээр дамжуулан Ариун сүнснээс өгөгдөх амар тайван болон баяр хөөрийг илэрхийлдэг. Тэнгэрийн хаант улсын бодит байдлын хүч чадал нэг хүний амьдралд нэвтрэн орохыг хэлдэг. Өөрт нь үргэлж байсаар ирсэн Түүний хэн болохоор бас Түүний хийдэг бүхнээр хамгаалуулах хүслээ ойлгож ухаарах тэр мөчид Христийн мэндэлсэн баяр эхлэдэг!

Энэ Мариад тохиолдсон ... бөгөөд танд ч тохиолдох боломжтой! Магадгүй энэ жилийн Христийн мэндэлсэн баяраар залбирвал зохих залбирал нь дараах байж болох юм, "Ариун Сүнс ээ! Намайг хучаач! Миний мөрөөдлүүдийг, миний дээдлэдэг зүйлсийг болон санал бодлыг минь сүүдэрлээч! Миний дотор ямар нэгэн шинэ бас ямар нэгэн том зүйлийг төрүүлж өгөөч! Христийн хаанчлалын төлөө энэ үеийнхнийг өөрчлөх ямар нэгэн зүйлийг миний дотор бүтээгээч!"
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Joy! to Your World! A Countdown to Christmas

Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү