Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах ньЗагвар

Giving It All Away…And Getting It All Back Again

9-с 3 дахь өдөр

Үл үзэгдэх өв

Бидний үеийнхэн дараагийн үедээ залгамжлан үлдээхийг хүсэх өв зөвхөн мөнгө байдаг юм биш. Мөнгө чухал л даа, хүүхдүүддээ үлдээхүйц хангалттай мөнгөтэй байгаагийнхаа төлөө бид талархах ёстой л доо. Гэсэн хэдий ч өвийн маань хамгийн агуу хэсэг нь үл үзэгдэх зүйлс байдаг. Ахин дахин яригдах гэр бүлийн түүхүүд маань үүнд багтдаг. Бидний заах ёстой түүхүүдийн үнэ цэн үүнд багтдаг. Зөвхөн материаллаг эд баялагаар зогсохгүй мөнгөнөөс хамаагүй үнэ цэнтэй ямар нэгэн зүйлийг Бурханаар хангасан цаг үе, мөрөөдөл, хөдөлмөр мөн үүнд багтдаг.

Мөнгө биш үл үзэгдэх чанар амьдралыг үнэхээр үнэ цэнтэй болгодог. Эдгээр чанаруудын улмаас залгамжлан үлдээхүйц үнэ цэнтэй өв залгамжлалыг бид бий болгодог. Гэр бүлийн маань надад өв залгамжлан үлдээсэн зан чанар бол үнэлж баршгүй. Өнөөдөр миний хэн болсон маань үүгээр хэлбэржүүлэгдсэн. Тэвчээртэй, үнэнч байдал ба нигүүлсэл зэрэг зан чанар бол энэ үл үзэгдэх өв залгамжлалын хэдхэн жишээ мөн.

Эд баялаг бол мөнгө хөрөнгөний хуримтлал байх боломжтой хэдий ч эд баялаг эх сурвалжууд, санаанууд, мэдлэг, мэргэн ухаан гэх мэт дуусашгүй хэлбэрүүдтэй байдаг. Та бид өвийг мөнгөнөөс хамаагүй давсан зүйл болохыг нь олж харахад суралцах үед ертөнц маань тэр чигээрээ нээлттэй болж ирдэг. Бидэнд няравлах, харж хандах зүйл асар их байгааг бид ухаардаг.

Хэрэв бид хойч үедээ зөвхөн мөнгийг үлдээх юм бол бид тэднийгээ пиг чихцэлдүүлж байгаатай адилхан аж. Хамгийн агуу үнэ цэн бүхий өв залгамжлал бол бид хэрхэн амьдардаг, юунд итгэдэг, амжилтад биднийг хүргэдэг мөрөөдлүүдийн маань агуулгын нийлбэр мөн. Хойч үе маань биднээс үүнийг л хүсдэг бөгөөд дараагийн үедээ дамжуулан өгөхөд бэлтгэх ёстой зүйл нь энэ л байх ёстой.

Хэрэгжүүлэлт: Нэг үеийнхэн хэрхэн дараагийн үеийнхэндээ амьдралд ойр байдлаар санаа бодол, үнэ цэнээ хуваалцаж болох вэ?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Giving It All Away…And Getting It All Back Again

Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Грийн ба Зондерванд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.zondervan.com -д зочилно уу.

Холбоотой төлөвлөгөө унших