Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах ньЗагвар

Giving It All Away…And Getting It All Back Again

9-с 8 дахь өдөр

Баян хэвээрээ үлдэх

Та бүхний зарим нь миний адил байдалд яг одоо байгаа байх. Амьдралынхаа төгсгөлд та ирээд байгаа бөгөөд хэрхэн сайнаар төгсгөх вэ мөн гэр бүлээ болоод тэдний харилцах хүн бүрийг хэдэн үеэр нь ивээхүйц өвийг үлдээх болов уу гэж гайхаж байж болох юм. Та нарын зарим нь амьдралаа дөнгөж эхэлж байгаа бөгөөд тэдгээр мөрөөдөл, төлөвлөгөө рүү хамгийн эхний алхмаа хийж байгаа байж болох юм.

Амьдралынхаа төгсгөлд эсвэл эхэнд нь байгаагаас үл хамааран гурван зүйлийг хийхэд би таныг ятгамаар байна:

  1. Хүний төлөө бус харин Бурханы төлөө бүхий л зүрхээрээ хийж байгаагаа хий.
  2. Төлөвлөгөөнөөсөө багахан зуур учир нь Эзэн танд зориулан юу бэлтгэснийг та үнэхээр мэдэж чадахгүй.
  3. Өв тан юу байх талаар яг одоо тунгаан бод. Эхлэхэд хэзээ ч эртдэхгүй шүү.

Залуу байхдаа бид заримдаа бүхий л асуултуудад хариулах эсвэл бүхий л асуудлуудыг шийдвэрлэх амьдралын шидэт түлхүүр байдаг мэт боддог. Амьдралд асар том нууц оршдог бөгөөд ямар нэгэн аргаар амжилтыг л олчих юм бол амьдралын бүхий л нууцуудыг тайлах түлхүүрийг олж авах юм шиг бодох нь амархан байдаг. Гэхдээ, одоо амьдралын нэр алдартай чадвартай болсон ч энэ нь үүнээс хамаагүй энгийн гэдгийг би хэлж чадна: Бурхан таны өмнө тавьсан зүйлд итгэмжтэй бай, мөн тэнгэрлэг зүйлсэд хөрөнгө оруул.

Өнөөдөр таны гаргах шийдвэрүүд ардаа үлдээх өвд чинь нөлөөлөх болно. Та ажил мэргэжил, гэр бүлийн амьдралдаа амжилт гэж дэлхийн хардаг зүйлсийг олж авсан хүн ч бай эсвэл өмнө чинь юу байгааг огтхон ч мэдэхгүй дөнгөж сургуулиа төгсөөд байгаа хүн ч бай хамаагүй Бурхан бүхнийг эзэмшдэг гэдэг үнэн дээр үндэслэн шийдвэрээ гаргах зохистой өдөр бол өнөөдөр мөн. Дараагийн амьдралдаа эд баялгаа хөрөнгө оруулахын хамт энэ дэлхий дээр амьдарсан шиг амьдар.

Хэрэгжүүлэлт: Өнөөдөр та амьдралаа харах үед, мөнхөд байсаар байх ямар хүмүүст эсвэл зүйлсэд та хөрөнгө оруулж байна вэ?

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Giving It All Away…And Getting It All Back Again

Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Грийн ба Зондерванд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.zondervan.com -д зочилно уу.

Холбоотой төлөвлөгөө унших