Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах ньЗагвар

Giving It All Away…And Getting It All Back Again

9-с 1 дахь өдөр

Өнө мөнхийн өв

Амьдралын өөр өөр үеүд дэх асуултууд өөр өөр байдаг. Хориод насандаа бид, "Би хэнтэй гэрлэх бол мөн миний мэргэжил юу байх бол?" гэдэг асуултуудыг асуух нь элбэг байдаг. Гучаад насандаа бид, "Мэргэжилдээ би хэрхэн суурилж болох вэ мөн хүүхдүүд маань ямар хүмүүс болох бол?" гэдэг асуултуудыг асууж эхэлдэг.

Дөчөөд насанд хүрэх үедээ бид, "Энэ миний үнэхээр хүссэн ажил мөн үү, мөн амьдрал яагаад ийм бэрх юм бэ?" гэж асууж эхээлдэг. Тавиад насандаа бид, хойшоо бас урагшаа харж эхэлдэг бөгөөд: "Одоогоор бүх зүйл хэрхэн эргэсэн байна вэ мөн дараагийн хорин таван жилд би ач холбогдол бүхий зүйл юуг хийх бол?" гэж асуудаг.

Жараад насандаа, "Би эрүүл саруул байх боловуу мөн ач зээ нараа би хэзээ үзэх бол?" гэсэн энгийн асуултуудыг асуудаг. Далаад насандаа бид яах аргагүй эргэн харж, "Энэ бүхэн үнэхээр үнэ цэнтэй байсан уу мөн хэн нэгэн санах болов уу?" гэж асуудаг.

Наяад насандаа, эд хөрөнгө маань тийм ч ихээр гялалзахгүй л байх болов уу. Нөгөө талаас нь харвал, бидэнд агуу баяр хөөрийг өгдөг зүйлс барьцгүй мэт болж эхэлдэг:

  • Найз утсаар ярих
  • Эхнэр нөхрийн чинь хүрэлт
  • Бурханы бүтээлийг тусган харах чимээгүйхэн алхалт
  • Хүүхдүүдийн тан оршихуй
  • Ач зээ нарын тан инээд хөөр

Амьдралын талаарх асуултуудын хамгийн инээд хүрэм зүйл нь төгсгөлд нь асууж буй тэдгээр хүмүүсээсээ бид эхэлвэл зохино. Төгсгөлийн талаар бодож үзэлгүйгээр утга учиртай амьдралыг цогцлоох үнэхээр амар биш: Бид амьдралтайгаа, гэр бүлтэйгээ бас хүүхдүүдтэйгээ холбоотой юуг найдан хүлээнэ вэ мөн юуг бид мөрөөднө вэ?

Хэд наслах бол, амьдралын утга учир болоод амжилтын талаар–хойш нь тавих асуултууддаа бид яг одоо анхаарлаа хандуулаасай гэж би найдаж байна. Мөн бид төгсгөлийн талаар биш харин өнө мөнхийн өвийн талаар ярьж байгааг ухаараасай гэж би найдаж байна.

Хэрэгжүүлэх зүйлс: Таны хувьд амжилт гэж юуг хэлэх вэ? Амьдралынхаа төгсгөлд ирэх үед амжилт таны хувьд өөрөөр харагдах болов уу?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Giving It All Away…And Getting It All Back Again

Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Грийн ба Зондерванд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.zondervan.com -д зочилно уу.

Холбоотой төлөвлөгөө унших