Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах ньЗагвар
Хойч үедээ дамжуулан өгөх урлаг
"Эдийн засаг" гэдэг үг олон нийтийн сүлжээгээр асар ихээр тарсан ойлголт хэдий ч үүний жинхэнэ утга учрыг бид мэддэг болов уу гэдэгт би эргэлздэг. Энэ нь мөнгөний хувьд улс орон маань хэр сайн байгааг ихэнхдээ илэрхийлдэг ойлголт байсаар ирсэн. Гэвч, энэ бол үүнийг харах зөвхөн нэг л арга зам юм. Миний хувьд эдийн засгийн талаар ойлгоход туслахуйц арга зам бол "эх сурвалжуудыг хянамгайгаар захиран зарцуулах" гэдэг ойлголт юм. Энэ нь эх сурвалжуудыг хянамгайгаар захиран зарцуулдаг хүн буюу–нярав ямар их хэрэгтэй байгааг илэрхийлэх аж.
Хуучин гэрээн дэх Сургаалт үгс номын сүүлийн бүлэг Сургаалт үгс 31-р бүлгийн дагуух эмэгтэй хэмээн олонд танигдсан эмэгтэйг тодорхойлдог. Хэрэв та энэ бүлгийн уншсан бол, энд тодорхойлох эмэгтэй бол дэлхийн хэмжээний эдийн засагч болохыг та анзаарах болно.
Тэр дор дурдах бүхий л эх сурвалжуудаа хянамгайгаар захиран зарцуулдаг: оюун ухааны, нийгмийн, санхүүгийн, сүнслэг байдлын тэр ч бүү хэл гоо сайхны гэх мэт. Түүний ажилч хичээнгүй байдал нь Бурханыг гэсэн сүнслэг байдлын хувь дахь гал халуун байдалтай нь нягт холбоотой аж. Тэр Бурханыг хүндлэн дээдэлдэг бөгөөд тэр ухаалаг няравлах байдлаараа үүнийг амьдралаараа харуулдаг. Бурханы бидэнд өгсөн бүхий л зүйлсийг хэрхэн хянамгайгаар захиран зарцуулахыг бид бүгдээрээ энэ гайхалтай эмэгтэйгээс суралцах боломжтой.
Хэрэгжүүлэлт: Сургаалт үгс номын 31-р бүлгийн эмэгтэйг хараад юуг та сайн хийж байгаа болохоо харж байна вэ? Энд таны сайжруулах зүйл юу байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна.
More