Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах ньЗагвар
Бусдад өгөхөөс ирэх баяр хөөр
Бид Бурханд өгөх үед, "тэнгэрийн цонхыг нээх" (Малахи 3: 10) боломжийг бид Бурханд олгодог. Зарим христитгэлтнүүд үүний эсрэгийг харахаас айдаг болов уу гэж би эмээдэг. Хэрэв тэд өгөх юм бол анх тэдэнд байснаас ч бага зүйлтэй байх болов уу гэж тэд боддог. Би үүнийг ирээдүйд ирэх ивээл гэдгээр нь хардаг. Гэр бүлд минь Бурханы ивээл хэрэгтэй бөгөөд би үүнийг хүсдэг. Би өгөх үед Тэр биднийг улам илүү ивээлийг хур бороо мэт асгадаг мэт байдаг.
Бид хамаагүй илүүг эргүүлэн авахын тулд тэнгэрийн цонхийг Бурхан нээх болтугай гэж залбирах ёстой гэж би хэлж байгаа юм биш. Ийм бодол нь Бурханыхтай нийцдэггүй. Бурханы ивээл зөвхөн мөнгөн хэлбэртэй байдаг юм биш. Уул овоо мэт мөнгөн дээр төвлөрдөг үзэл бодлоосоо бид салах хэрэгтэй. Бидний амьдрал дахь Бурханы хангамж нь Христийн бие махбодоос ирэх тусламж (Чуулганы хүмүүс) эсвэл ямар нэгэн хэлбэрээр бэлэг, ажлын боломж зэрэг хэлбэрүүдээр ирэх боломжтой. Ээж минь дуулгавартайгаар, баяр хөөртэйгөөр өгсөн учраас Бурхан хангасан. Үүнийг дэлхий хэрхэн тодорхойлдог шигээр ээж минь баяжчихаагүй ч одоо энд байхад нь Бурхан хангана гэдэгт найдах замаар тэнгэрулсад тэр эд баялгыг хураасан.
Би танаас гуйя. Бурхан юу гэж хэлсэн болохыг хар. Түүнийг сорь. Өгөх адал явдалд та алхам хий, улмаар урагш алхам хийсээр байх юм бол таны урам хэзээ ч хугарахгүй гэдэгт би бат итгэдэг. Дараагийн алхмыг хийхэд би таныг урамшуулан бас зоригжуулж байна. Магадгүй энэ нь хамгийн анхны алхам ч байж болох юм. Магадгүй энэ нь хамаагүй зоригтой алхам ч байж болох юм.
Хэрэгжүүлэлт: Цэцэглэж буй бизнес эсвэл асар их мөнгө үлдээхээс баяр хөөр, өгөөмөр байдлын өвийг үлдээх нь хэрхэн илүү их нөлөөг үзүүлдэг вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна.
More