Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах ньЗагвар

Giving It All Away…And Getting It All Back Again

9-с 4 дахь өдөр

Өгөөмөр байдал руу хүрэх аян

Утга учир бүхий амьдрал ба өвийн гол мөн чанар нь өгөөмөр байдлын, бусдад ивээл болох гэдэг нь ямар утга учиртай болох алсын хараа байх ёстой. Чуулганд, үйлчлэлд, хүмүүст өгөх үнэ цэн эхлээд үлгэрлэгдсэн байх ёстой, улмаар заагдсан байх ёстой тэгснээрээ хойч үе маань өгөөмөр байдлыг өөрсдийнхөө дуудлага болгоно авах болно. Аливаа хүн нэгэнтээ өгөөмөр байдал гэх мэт үзэл баримтлалыг өөрийн болгох үед үүний хамт дагалдан ирэх хариуцлагыг ухаарахад хамаагүй амар болж ирдэг.

Өөрийнхөө туршлагаас хараад, өгөөмөр байдлын цаг хугацаа Бурханыг гэсэн зүрх сэтгэлийг минь илчилдэг болохыг би ухаарсан. Чек бичих эсвэл "хандивлах" товчийг дарах тэр алхам сүрдмээр юм шиг санагдаж болох юм. Гэхдээ энэ бүхэн нь итгэл найдварыг маань харуулдаг. Өөрийнхөө хүүг алахаас Абрахамын гарыг хамгаалж, шатаалт тахил болгохоор өтгөн бутан дахь хуцаар хангасан тэр л Бурханд би үнэхээр итгэн найддаг уу? Хэрэв миний хариулт тийм гэдэг хариулт бол энэ хариулт нь үр дагаварыг өөртөө агуулдаг. Сайн үр дагаврыг ч мөн агуулдаг.

Энэ нь, Бурханы хангана гэсэн итгэмжит байдлын үр дагавар нь хүнд үед ч өгөхдөө би баяр хөөртэй байх боломжтой гэсэн утгатай. Ихэнхдээ Бурхан биднийг эхний алхмыг хийгээсэй гэж хүсдэг. Магадгүй энэ нь өрөөс гарах төлөвлөгөөг хийх эсвэл арван жилийн турш илгээлтийн эзэн гэр бүлийг дэмжих гэх мэт энгийн алхмууд байж болно. Эхний алхмыг та хийж байгаа нь л гол. Нэгэнтээ бид хийх юм бол энэ хүчин чармайлтад маань Өөрийгөө харуулахдаа Бурхан асар түргэн болохыг нь би олж мэдсэн.

Баялгаасаа эсвэл даруу нөхцөл байдлаасаа өгч байгаа эсэх нь хамаагүй. Өгөөмөр байдлын баяр хѳѳрт алхан орохыг маань Бурхан тэсэн ядан хүлээж байдаг. Бид зүгээр л Түүнд найдан, эхний алхмыг хийх хэрэгтэй.

Хэрэгжүүлэлт: Ямар нэгэн хэцүү зүйлийг асар их итгэлийн хамт хийхийг Бурхан танаас хүсэж байгааг нь мэдэж байсан үе танд байсан уу? Түүнийг та дуулгавартай даган үүнийг үйлдсэн үү эсвэл хийхгүй байж хожим нь харамсахуйц зүйлийг та үйлдсэн үү?

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Giving It All Away…And Getting It All Back Again

Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Грийн ба Зондерванд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.zondervan.com -д зочилно уу.

Холбоотой төлөвлөгөө унших