Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах ньЗагвар
Ажил хөдөлмөрийн өв
Та болоод надад, таны болоод миний хүүхдүүдийг гэсэн Бурханы хүсэл Номлогчийн үгс 9: 10-т маш тодорхой бичигджээ: "Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн."
Бургер шарагч ч байсан хамаагүй–энэ амьдралдаа ямар ч ажлыг хийж байсан–үүнийгээ бид хамгийн сайнаар, Бурханы алдрын төлөө хийхэд дуудагджээ. Ажил дээрх боссоос биш харин Бурханаас сайшал ирдэг гэж Библи бидэнд хэлдэг. Хамаагүй дээр зүйлийг хүлээж байх үедээ бургер шарах ажлаа та тийм ч сайн хийхгүй байх юм бол мөрөөдлөө та хэзээ ч олохгүй гэдэгт би эргэлзэхгүй байна.
Ажиллаж хөдөлмөрлөхийг бид хүүхдүүддээ зааж сургах ёстой. Тэд бүхий л хүч чадлаа үүнд зарцуулахыг нь бид тэднээс шаардах ёстой. Хувийн болоод корпорацын мөнгө хөрөнгөнд энэ асар чухал хичээлийг дордуулах боломжийг олгож болохгүй. Хүүхдүүд болоод ач зээ нарын чинь амьдрал ба авъяасаар Бурхан юу хийхийг хүсэж байгаа байж болох вэ? Ажиллаж хөдөлмөрлөх боломжийг тэдэндээ олгохгүйгээр та үүнийг хэзээ ч олж мэдэж чадахгүй байх боломжтой.
Хүүхдүүд маань санхүүгийн хувьд тэмцэлдэн байхыг харах үед бидэнд ирдэг гэм буруугийн мэдрэмж ямар байдгийг бид мэднэ. Үсэрч ороод, зовлонг арилгахгүй байх үнэхээр хэцүү байдаг. Хэрэв бид ингэх юм бол тэднийхээ өсөлтийг зогсоох болно.
Бидний бүтээн босгох баялаг бол түүдэг галтай адилхан. Хяналттай байх үедээ энэ нь гэр бүлийг маань дулаацуулах чадвартай. Хэрэв хамаагүй тараачих юм бол сүйрүүлэх чадвартай. Өнөө үеийн дэлхий даяарх чинээлэг гэр бүлүүдэд ийм зүйл тохиолдох нь үнэхээр элбэг болсон.
Зүгээр л усан онгоцон дээр суулгахаар Бурхан биднийг энэ дэлхий дээр тавиагүй. Бидэнд хариуцуулж өгсөн цэцэрлэгийг асарч тордуулахаар Тэр биднийг энэ дэлхий дээр тавьжээ. Хэрэв бид өгөөмөр байдлын өвийг үлдэхийг хүсэх юм бол ажлын үнэ цэн, үүний амьдралд маань үзүүлэх нөлөөллийг бид хэзээ ч мартах ёсгүй.
Хэрэгжүүлэлт: Өөрийнхөө амьдрал дахь болоод хамаагүй өргөн хүрээний соёл дахь ажлын хүчийн талаар бодож үз. Хүнийн дотор ажил юуг бий болгодог вэ? Энэ нь хүнийг хэрхэн хэлбэржүүлдэг вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна.
More