Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах ньЗагвар
Нэг л амьдрах амьдрал
Британы крикет тоглогч, илгээлтийн эзэн Эс. Ти. Стаддын "Нэг л амьдрах амьдрал" гэдэг шүлгэнд би үнэхээр дуртай. Миний сэтгэлд, "Асар түргэн урсан өнгөрөх нэг л амьдрах амьдрал, Христийн төлөө юу хийсэн маань л өнө мөнхөд үлдэх болно." гэдэг бадаг үнэхээр ихээр хүрдэг.
Тэр бидэнд итгэмжлэн өгсөн хүмүүсийг халамжлан, ажиллаж хөдөлмөрлөн, мөнгө олуулахаар энэ дэлхий дээр Бурхан биднийг байршуулсан гэдэгт би итгэдэг. Бусдын амьдралыг өөрчлөхүйц бас өв хөрөнгө үлдээхүйц эрс тэс өгөөмөр байдлын брэндыг үлдээхэд өөрсдийгөө бүрэн зориулах бас өгөхийн тулд бид энэ дэлхий дээр мөн байршуулагдсан гэдэгт би итгэдэг. Бидний өвөг эцэг болох Абрахамд хэлсэн Бурхан Үгийг өөрийнхөө үгээр болгох юм бол, бид ивээгдсэн нь бусдад ивээл болохын тулд аж.
Бусдад ивээл болох гэдэг талаар ярих үедээ бид юуг хэлж байдаг вэ? Бидний соёлд үүнийг санхүүгийн ивээл гэдгээр тайлбарлаж болох юм. Мэдэж, санхүү үүний нэг хэсэг байж болно. Гэсэн хэдий ч, Бурханы өгүүлж буй ивээл үүнээс хамаагүй агуу зүйлийг өөртөө агуулдаг гэдэгт би итгэдэг:
- Гэр бүл
- Найз нөхөд
- Бэлэг авъяасууд
- Эрх чөлөө
- Боловсрол
Гэх мэтээр тоочоод байвал барагдашгүй.
Надад өгөгдсөн бүхий л ивээлүүдийн талаар би эргэн харах үед түр зогсон, Эзэн Бурхандаа талархахгүй байхын аргагүй. Түүний зүрх сэтгэл бол үнэхээр өгөөмөр. Түүний ивээл бол үнэхээр өргөн бөгөөд баялаг.
Хэрэгжүүлэлт: Ивээгдсэн асар олон арга замуудынхаа заримыг нь жагсаан бич. Эдгээр ивээлүүдээ мөнхийн зорилгын төлөө та хэрхэн ашиглах боломжтой вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна.
More