Тэнгэрлэг зүг чигЗагвар

Divine Direction

7-с 2 дахь өдөр

Зогс

Цохилттой эсвэл өндөр эрсдэл бүхий түвэгтэй байдалтай нүүр тулах үедээ таны хийх хамгийн шилдэг шийдвэрүүдийн нэг бол зогсохюм. Завсарлага ав. Зүг чигийн төлөө залбир. Нэг өдөр тунгаан бод.  Итгэж болохуйц хүмүүсээс бурханлаг мэргэн ухааныг олж ав мөн боломжит үр дүнг төсөөл. Тэгээд өөрөөсөө дараах зүйлийг асуу, "Энэ нь миний зогсолт хийх зохистой зүйл мөн үү?"

Бидний ихэнх маань хийдэг зүйлсээ зөвтгөх ямар нэгэн шалтгаан болон зөв санаа бодолтойгоор тэдгээрийг үйлддэг. Гэвч бидний ихэнх нь хүссэн зүг чигээсээ хамаагүй хол байгаа болохоо олж мэдэх үедээ гэнэтийн цохилтыг хүлээн авах мэт мэдрэмжийг мэдрэх нь элбэг байдаг. Эерэг болон сөрөг-ямар ч амьдралын томоохон өөрчлөлтүүд-хэзээ ч дуусашгүй даалуу мэтээр-бие биенийхээ дээр овоорох асар олон шийдвэргүйгээр тохиолдох нь ховор байдаг.

Зогсох нь хийвэл зохих хамгийн бүтээлч зүйлсийн нэг болохыг та харж байна уу? Хаана байгаа болохоо болон хаашаа явахыг хүсч буйгаа нягтлахаар зогсох үедээ, энэ л үедхүрэх газар руугаа хэрхэн урагшлахаа та шийдэх боломжтой болдог.

Таныг Бурханы тэнгэрлэг зүг чиг рүү улам илүү ойртуулахын тулд юуг та зогсоох боломжтой вэ?

Таны явахыг хүсэхгүй тэр зүг чиг рүү (эсвэл Бурханы таныг яваасай гэж хүсэхгүй байх тэр зүг чиг рүү) хөтлөх ямар нэгэн зүйлийг та хийж байна уу? Юуг та хийхээ тэр чигээр нь зогсоох хэрэгтэй байна вэ? Сошиал медиад, согтууруулах ундаанд, садар самуунд, хүлээн зөвшөөрөлтөд, эсвэл ажил төрөлдөө донтох байдал уу? Эрүүл бус харилцаа юу? Шүүх хандлага тань уу? Таныг Бурханы тэнгэрлэг зүг чиг рүү улам илүү ойртуулахын тулд юуг та зогсоох боломжтой вэ? Хүрэх газарт тань очиход дараагийн гишгих чулуу мэтээр сонголт бүртээ ханд.

Ямар нэгэн зан чанар эсвэл харилцаа нь бидний хэлэхийг хүсэх түүхээс хамаагүй холдуулж байгааг бид мэдэх үедээ, зөвхөн үр дагаварын талаар авч үзэхийн тулд бус харин буруу зүг чиг рүү аялсаар байхаа зогсоохыг сонгохын тулд бид түр зогсолтыг хийх хэрэгтэй болдог. Магадгүй та "гэмш" гэдэг үгийг өмнө нь сонсож байсан байх. Үүний утга нь зүг чигээ өөрчлөх аж. Та гэмших үедээ, явж буй тэр зүг чигтээ явахаа зогсоон, Бурхан руу болон танд зориулсан Түүний зүг чиг рүү эргэдэг.

Энэ талаас авч үзвэл, зогсох гэж шинэ зүг чиг рүү алхах гэсэн утгатай аж. Магадгүй та хариуцлага тооцох, уучлал, зөв найз нөхөд эсвэл амьдрах шинэ газар руу алхам хийх хэрэгтэй болж болох юм.

Өөрөөсөө асуу:

1. Би өөрийнхөө бодож буй сонголтыг хийх юм бол энэ нь намайг хаашаа хүргэх вэ?

2. Бурханы тэнгэрлэг зүг чигт улам илүүгээр ойртон очихын тулд би юуг зогсоох хэрэгтэй вэ?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Divine Direction

Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://craiggroeschel.com-с/