Тэнгэрлэг зүг чигЗагвар
Үлд
Бууж өгөхийг хүсэх бүрдээ бууж өгсөөр байсан бол амьдрал минь ямар өөр байх бол гэж би олонтаа боддог юм. Миний түүх ийм л байх байсан болов уу, "Тийм ээ, би өөрийгөө пастор байх ёстой гэж боддог байсан ч мөн би чадлаараа хичээж байсан ч бүх зүйл хүслээр минь болоогүй. Ийм л байдгаас хойш доо."
Амьдралын тодорхой үе бүрд тохиолдлын сорилтууд ирдэг нь гарцаагүй, нэг ч өдөр тэсвэрлэх аргагүй босс, гэнэт өвдөлт мэдрүүлэх харилцаа, шавхагдаж буй мөрөөдлүүд, хүслээр болохгүй өөрчлөлтүүд гээд. Хүнд хэцүү үетэй та нүүр тулах үедээ, амьдрал өөрчлөхүйц томоохон шийдвэрээ эргэн харах нь зүйн хэрэг. Иймэрхүү асуултуудыг та өөрөөсөө асууж болох юм.
- Би эрсдэл гарган, энэ ажлыг хийхээ больж өөр ажил хайх уу?
- Нөхөр юм уу эхнэр минь намайг хуурсан учир энэ харилцааг үргэлжлүүлэх нь зөв үү?
- Би бизнес эрхлэхэд үнэхээр тохирсон хүн мөн үү? Асуудал гүнзгийрэхээс өмнө би хохирол амсахаа зогсоох уу?
Энэчлэн амьдралдаа гаргах олон шийдвэр нь таныг эргэлзээт замын маш чухал уулзвар дээр байгааг мөн шийдвэрлэх цаг хэдийн ирснийг сануулна. Үлдэх үү аль эсвэл орхин явах уу?
Энэ нь хийж гүйцэтгэвэл зохих зөв зүйл учраас бууж өгөх үү, эсвэл амархнаар нь орхин явах уу?
Эргэн, орхин явах нь амархан байсан ч та үлдэх нь ихэнх тохиолдолд хамгийн шилдэг тэгээд хамгийн их шагнал авч ирэх шийдвэр байдаг. Та ерөөсөө орхин явах шаардлагагүй гэж хэлж байгаа юм биш шүү. Шийдвэр гаргахаасаа өмнө та өөрөөсөө "Энэ нь зөв зүйл учраас уу эсвэл орхиод явах нь амархан санагдаад бууж өгөхийг сонгож байна уу?" гэж асуугаарай. Заримдаа итгэлийн хамгийн агуу үйлдэл бол тарьсан газартаа үлдэх, мөн итгэмжтэй байх явдал юм. Олон жилийн дараа эргэн хараад орхиж явах нь амархан байсан ч та үлдэх сонголтыг хийсэндээ Бурханд талархах үе байдаг.
Бурхан таныг Өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн бөгөөд Тэр бол таны түүхийг эхлүүлэгч төдийгүй төгсгөгч болохыг санаарай. Та бууж өгөгч нэгэн биш. Та бол дуусгагч нэгэн.
Залбир: Та намайг үлдээд дуусгаасай гэж хүссэн ямар нэг зүйлийг би орхин явах гэж байна уу? Хэрэв үргэлжлүүлэн хийх бол Та Өөрийнхөө хүч чадлыг надад өгөх үү? Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.
More