Тэнгэрлэг зүг чигЗагвар
Яв
Амьралд тань шинэ зүйл болж буйг та мэдэрч байна уу? Та өөр зүйлийг хүсч байна уу? Одоо та мэдрэхгүй байгаа хэдий ч өөрчлөлтөд зүрх сэтгэлээ бэлтгэх нь сайхан санаа, учир нь энэ бол баталгаатай ирдэг зүйл аж.
Бидэхлэх,зогсох, болон үлдэхталаар судалсан. Заримдаа Бурханы зүг чигийг олоход таны гаргах хамгийн шилдэг шийдвэр бол явахбайдаг.
Ихэнхдээ шахалт бидэнд ирэх үед байгаа газартаа байсан хэвээр байхад бид дуудагдсан байдаг хэдий ч ихэнх тохиолдолд бид эрсдэл гаргах хэрэгтэй болдог. Хаана байгаа газартаа байх үед амар тайван биш мэдрэмж танд төрдөг үү? Гайхашруулам арга замаар Түүнд үйлчлэх тэнгэрлэг хүслийг Бурхан таны дотор тарьсан байж болох юм. Магадгүй Тэрээр таныг тодорхой хэсэг бүлэг хүмүүс, санаа, асуудал эсвэл газраар өдөөсөн байж болох юм. Магадгүй Тэрээр таныг яв хэмээн дуудаж байгаа байж болох юм. Тэр совингоо даган, энэ нь таныг хааш нь хөтлөхийг үз. Адал явдлыг сонго. Итгэлийн алхам хийх хамгийн шилдэг арга зам бол гүйлтийн сайн эхлэлтэй байх явдал юм.
Абрам, Сараин (хожим нь Абрахам, Сара хэмээн нэрлэгдэх болсон) талаарх гайхалтай түүх Хуучин гэрээнд байдаг бөгөөд энэ нь "яв" гэдгийг тодорхойгоор үзүүлсэн байдаг. Эхлэл 12-р бүлэгт Бурхан Абрамтай ярьжээ. Тэр үед Абрам Харан гэдэг хотод амьдарч байсан хэдий ч тэрээр Халдеин Ур хотоос гаралтай нэгэн байлаа. Абрамын төрсөн хот болох Урын ард түмэн Нанар хэмээх сарны хуурамч бурханыг шүтдэг байв.
Онцлог зүйл гэвэл цорын ганц үнэн Бурхан Өөрийгөө илчлэхээр Абрамыг сонгожээ. Бурхан Абрамд хандан маш тодорхой, энгийн тушаалыг өгсөн: таньж мэддэг бүх зүйлээ орхин яв. "Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун."Эхлэл 12:1 дээр миний тайлбарыг нэмбэл
орхи тэгээд яв.
Хүрэх газар руугаа зүглэхийн тулд аюулгүй мэт санагдуулах зүйлсээ та орхих хэрэгтэй болж болох юм.
Хаа нэгтээ явахын тулд хаана байгаагаа та тэнд нь орхих ёстой. Таньж мэддэг, тохь тухтай, урьдаас тааж мэдэхүйц, амархан зүйлсээ орхих шаардлагатай болдог. Хүрэх газар руугаа зүглэхийн тулд аюулгүй мэт санагдуулах зүйлсээ та орхих хэрэгтэй болж болох юм.
Хэрэв та Түүнд боломжийг олгох юм бол Бурхан таны түүхийг хаашаа хөтлөхийг тааж мэдэх арга бий гэж үү? Одоогоос олон жилийн дараа, нэгэн өдөр, та өөрийнхөө амьдралыг эргэн харах бөгөөд улмаар та өөрийнхөө бүхэл бүтэн түүхийг харах болно. Энэ нь ямар түүх байх бол? "Бурхан намайг дуудаж байгааг би мэдэрсэн хэдий ч би маш их айсан байсан учраас би яваагүй." гэсэн түүх байх уу. Эсвэл итгэлээр дүүрэн адал явдлыг та бусдад ярих уу? Бурхан танд "Яв" гэж хэлэх үед та явсан уу эсвэл яваагүй юу гэдэг асар их өөрчлөлтийг авч ирдэг.
Асуу: Юуг орхи хэмээн Бурхан намайг дуудаж байна вэ? Тэрээр намайг хаашаа яв хэмээн дуудаж байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.
More