Тэнгэрлэг зүг чигЗагвар

Divine Direction

7-с 5 дахь өдөр

Үйлчил

Бусдад үйлчлэх нь миний хувьд үнэндээ тийм ч төрөлхийн таатай зүйл биш. Би өөрөө өөртөө төвлөрсөн хүн л дээ. Аливааг би өөрийнхөөрөө хийх дуртай. Мөн үүгээрээ бахархаад байдаггүй ч харамсалтай нь энэ бол үнэн юм.

Би ганцаараа ийм биш болов уу. Бид бүгд л ямар нэг хэмжээгээр зөвхөн өөр дээрээ төвлөрсөн байдаг. Төрөлх чанараараа хувиа хичээсэн хүмүүс гэсэн үг. Зүгээр л бод доо. Хувиа хичээсэн байхыг хүүхдэд зааж өгөх шаардлага байдаггүй шүү дээ. Есүсийн хэлсэнчлэн, амьдрал бол зөвхөн миний талаарх асуудал биш гэсэн ч соёл маань (тэрхүү бургерийн газрыг оролцуулан) бүхнийг хүссэнээрээ хийхийг бидэнд сануулсаар байдаг.

Бурханы талаар мартах хамгийн амархан арга зам бол "өөрөө өөртөө" төвлөрөх нь юм. Түүнийг дагахыг хүссэн хүмүүст хандан Есүс "Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага." (Матай 16:24 АБ2013) гэж маш шулуун шударга үгсийг хэлсэн байдаг.

Биднийг Өөрийнх нь арга замаар аливааг үйлдээсэй гэж хүсч байдаг нь Бурхан навчин байцааг унагаахгүй байхын тулд дахиад нэг илүү махыг авах талаар ярьж байгаа юм биш.

Хоолны талаар ярьж байгаа дээрээ хэлэхэд, дараагийн бургерээ захиалахаас өмнө энэ нь бидний түр зогсолт болох ёстой талаар Есүс "… Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм." (Иохан 4:34 АБ2013) гэж хэлсэн байдаг.

Дараах зүйлийг хэлж байна гээд төсөөлөөд үз дээ. "Миний хоол бол Бурханд үйлчлэх юм. Миний хоол бол Түүнд таалагдах юм. Миний хоол бол Бурханы надаар хийлгэхээр илгээсэн ажлыг гүйцэлдүүлэх юм. Миний хоол бол Эцэгийнхээ хүслийг үйлдэн, Түүний ажлыг гүйцэлдүүлэх юм." Энэ бол өөр төрлийн хоол хүнс бөгөөд үүнийг тэнгэрлэг зүг чигийн дагуу амьдрах гэдэг.

Бүх соёл бидэнд "өөрийгөө дүүргэ" гэдэг бол харин Бурхан "бусдыг дүүргэ" гэж хэлдэг.

Бидний эргэн тойрныхон "Олж авч чадах бүхнээ олж ав! Та л хамгийн чухал" гэдэг бол зөвхөн өөртөө хураахын оронд бусдад өргөхийг Бурхан биднээс хүсдэг. Тийм ээ, соёл бидэнд "өөрийгөө дүүргэ" гэдэг бол "бусдыг дүүргэ" гэж Бурхан байнга сануулдаг. Бусдаас зөвхөн авдаг нэгэн байхаар Бурхан биднийг бүтээгээгүй. Харин Тэр биднийг өгдөг нэгэн байхаар бүтээсэн. Өөрсдийн хүсэлд л төвлөрөхийн оронд бусдын хэрэгцээнд анхаарахаар бид дуудагдсан. Хамгийн түрүүнд зогсохын оронд хамгийн сүүлд хүлээхээр бид дуудагдсан. Бурхан биднийг ч үйлчлэхээр бүтээсэн.

Ийм төрлийн амьдрал нь таны түүхийг орвонгоор нь өөрчлөх болно.

Энэ талаар бодоод үзээрэй. Хөршдөө тусалсан, чуулганд үйлчилж эхэлсэн, ямар нэг зүйлийг бусдад өгсөн зэрэг түүхээ та бид эргэн дурсахдаа дуртай байдаг. Энэ нь Есүс энэ дэлхий дээр үйлдсэнчлэн бид ч мөн адил үйлчлэхийн тулд бүтээгдсэн учраас аж. Үйлчлэх шийдвэрийг гаргах нь таны хувьд төрөлхийнх биш мэт байж болох юм. Миний хувьд дандаа ийм байж чаддаггүй. Гэвч үйлчлэх нь бидний хувьд зүгээр л нэг хийдэг зүйл биш болохыг би ойлгосон. Үйлчлэгч гэдэг бол бидний хэн байхаар дуудагдсан тэр л хүн маань мөн. Учир нь бид үйлчлэх үедээ Христийн адил нэгэн болдог.

Залбир: Бурхан минь, намайг хэрхэн үйлчил хэмээн Та дуудаж байна вэ? Хэнд үйлчил хэмээн Та намайг дуудаж байна вэ? Хаана үйлчил хэмээн Та намайг дуудаж байна вэ?

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Divine Direction

Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://craiggroeschel.com-с/