Тэнгэрлэг зүг чигЗагвар

Divine Direction

7-с 1 дахь өдөр

Эхэл 

Бидний амьдралын түүхийг хэлбэржүүлэх сонголтуудыг бид өдөр бүр хийж байдаг. Тэдгээр сонголтуудыг чиглүүлэх боломжийг Бурханлаг зарчмуудад олгох юм бол амьдрал тань ямархуу байдалтай байх бол? Дараагийн долоо хоногийн турш бидТэнгэрлэг зүг чигхэмээх номоос өдөр бүрийнхээ шийдвэрт Бурханы мэргэн ухааныг олж авахад тань туслах долоон зарчмуудын талаар судалж эхлэх болно.

Хэрэв хэн нэгэн таниас амьдралынхаа түүхийг ярьж өгөөчээ хэмээн асуувал та юу хэлэх вэ?

Та магадгүй хаана төрсөн, хэрхэн өсч торнисоноос эхэлж болох юм. Хамгийн анхын хайрынхаа талаар ямар нэг зүйлийг хэлэх байх. Магадгүй нүүдэл суудал эсвэл их сургуульд явсанаа хэлэх байх. Хэрэв та гэрлэсэн бол хэрхэн эхнэр юмуу нөхөртэйгөө танилцсан талаараа ярих байх. Хэрэв та хараахан гэрлээгүй байгаа бол, яагаад гэрлээгүй болохоо хэлэх байх. Хэрэв та хүүхэдтэй бол утаснаасаа зургаа тэдэнд харуулах байх. Магадгүй ажил мэргэжилдээ хэрхэн хүрсэнээ хэлэх байх. Таны түүхэнд юу багтана вэ?

Бидний ихэнхэд маань хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй бүлэг гэж байдаг. Магадгүй та огт хүсээгүй газарт амьдарч байж болох юм. Та бүхнийг баллахыг хүсээгүй ч балласан байж болох юм. Магадгүй та хүсэнээс тань хаа хол авч ирсэн шийдвэрийг гаргасан байж болох юм. Таны төлөх ёстойгоос хамаагүй их үнэ цэнийг шаардсан зүйл та хийсэн байж болох юм. Та бусдыг гомдоосон. Та үнэ цэнээсээ буцсан. Та амлалтаа биелүүлээгүй. Эргүүлж боломгүй ямар нэгэн зүйлийг та хийсэн.

Таны түүх хараахан төгсөөгүй. Таны нэг л өдөр ярих түүхийг өөрчлөхөд оройтоогүй.

Сайхан мэдээ гэвэл: таны түүх хараахан төгсөөгүй. Таны нэг л өдөр ярих түүхийг өөрчлөхөд оройтоогүй. Таны хийсэн зүйлс (эсвэл хийгээгүй зүйлээс) -ээс үл хамааран ирээдүй тань хараахан бичигдээгүй байгаа. Танд ялах олон ялалтууд, танилцах олон найзууд, хийх олон өөрчлөлтүүд, Бурханы улам олон сайн сайхан бий. Төлөвлөгөө танд таалагдсан ч бай үгүй ч бай Бурханы тусламжтайгаар, өөрийнхөө түүхийг бахархалтайгаар хуваалцах түүх болгон өөрчлөх боломж танд бий.

Өөрийнхөө түүхийг өөрчлөх нэг арга зам гэвэл энэ байна: ямар нэгэн шинэ зүйлийг эхэл.

Яг одоо та ямар тодорхойгүй, айдастай эсвэл гацсан мэт мэдрэмжтэй байгаа нь хамаагүй таны түүх өнөөдөр ч үргэлжилсээр байдаг. Өнөөдөр та юуг эхлэх боломжтой вэ? Өдөр бүр эхнэр юмуу нөхөртэйгөө залбирах уу? Өдөр бүр YouVersion-ны Библи Уншлагын Төлөвлөгөөг унших уу? Шийдвэрлээгүй асуудлаа шийдвэрлэхээр зөвлөх дээр очих уу? Агуу өгөөмөр байдалтайгаар амьдрах уу? Чуулгандаа эсвэл эргэн тойрныхондоо үйлчлэх үү? Одоо энэ бүхнийгээ бичихэд яг тохирсон цаг мөн. Тэмдэглэлээ нээн, бодол санаануудаа бичиж тэмдэглэ. Хэтэрхий ихээр бүү бод. Цаасан дээр буулгахад зориулан цаг гарга. Нэг юмуу хоёрхон өгүүлбэр л байхад хангалттай.

Өөрөөсөө асуу: Миний хэлэхийг хүссэн түүхэнд чиглэхийн тулд хийж эхлэх ёстой зүйл маань юу байна вэ?

Тэнгэрлэг зүг чигномын маань талаар улам илүүг олж мэд.

Энэ Библи Уншлагын Төлөвлөгөө нь Зондерваны зөвшөөрөлтэйгөөр, Тэнгэрлэг зүг чиг номоос ашиглагдсан болно. Агуулга нь товч байхын тулд өөрчлөгдсөн болно.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Divine Direction

Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://craiggroeschel.com-с/