Тэнгэрлэг зүг чигЗагвар
Холбогд
Зөвхөн чуулганд үйлчлэх бус харин чуулганаар дамжуулан бусдад үйлчлэхээр бүтээгдсэн болохоо би ухаарсан үеэс бусадтай холбогдох нь хамгийн чухал зүйл минь болсон. Холбогдохгүйгээр та үйлчлэх боломжгүй. Таны хэнтэй холбогдох нь маргаашийн түүхийг тань тэр чигээр нь өөрчлөх болно. Энэ нь түүхийн туршид байсаар ирсэн үнэн юм. Шинэ гэрээний гуравны нэгийг бичсэн хүн болох, элч Паулын талаар авч үзье.
Паул үргэлж христитгэлтэн байгаагүй. Тэрээр Есүсийн дагалдагч болохоос өмнө, Тарс хотын Саул гэгддэг байсан ба христитгэлтнүүдийг хавчиж, алдаг ууртай нэгэн байсан. Хэрэв та Есүсийн бүлгийн хүмүүст дургүй нэгэн байсан бол Саул таны хамгийн хайртай хүн байх байсан. Гэвч Есүс бол үхлээс амилсан Нэгэн гэдэгт итгэдэг хүмүүсийг хороосныхоо дараахан Паул өөрөө тэдний нэг болж хувирсан.
Түүний өөрчлөлт нь үнэхээр агуу, үнэхээр эрс тэс, амьдралыг нь үнэхээр өөрчилж байсан учраас Саул (хожим нь Паул гэж нэрлэгдэх болсон) Есүсийн талаар тэр даруй бусдад хэлэхийг хүссэн. Илэрхий шалтгааны улмаас ямар ч христитгэлтнүүд түүнд итгээгүйд асуудал оршино.
Үйлс ном үүнийг энгийнээр тодорхойлсон байдаг: Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээв. Харин тэд түүнийг дагалдагч гэдэгт итгээгүй тул бүгд түүнээс эмээж байлаа. Үйлс 9:26 АБ2013. Үл итгэх байдлынх нь төлөө дагалдагчдыг буруутгах аргагүй. Өнгөрсөн сард Христитгэлтнүүдийг алсан хүнийг Библи судлал удирдаасай гэж би лав хүсэхгүй! Та тэгж хүсэх үү?
Паулд асуудал байсан. Бусад христитгэлтнүүдийн итгэлийг тэрээр олж авч чадаагүй байв. Тиймээс Паул дөнгөж олоод буй чин хүсэл эрмэлзлээ хуваалцах боломжийг олгох хүн бүрд хүрч очсон. Паулын холбогдох шийдвэр гаргасан нь зөвхөн түүний түүхийг өөрчлөөд зогсохгүй, бүх түүхийг өөрчилсөн юм. Өөрийнхөө хүрэх газарт хүрэхэд нэг л найз дутагдаад байсан болохыг та харж байна уу. Тэр найз нь Барнаб хэмээх эр байлаа.
Магадгүй таныг түүхээ өөрчлөхөд ганцхан найз танд дутагдаж байгаа байж болох юм.
Барнаб Паулын өмнө нь алахыг хичээж байсан хүмүүсийн ахлагчид буюу элч нар дээр, Паулыг хэрхэн эрсдэл гарган авч ирсэн талаар та өнөөдөр унших болно. Юу болсон гээч? Паулын шинэ найз Барнаб Паулын төлөө өөрийн нэр хүндээрээ дэнчин тавьсан юм. Барнабаас болж, бусад дагалдагчид Паулд боломж олгожээ. Түүх ч цаашаа өрнөв. Таныг түүхээ өөрчлөхөд ганцхан найз хэрэгтэй байж болох юм.
Гэрлэлтээ илүү дээр болгоход тань ганцхан найз хэрэгтэй байж болох юм. Донтолтоо давж гарахад тань нүглээ улайж болох хэн нэгэн хэрэгтэй байж болох юм. Илүү гоолиг галбиртай болоход тань ганцхан харилцан яриа хэрэгтэй байж болох юм. Билиг авьяасаа нээн, илүү сайн удирдагч болоход тань ганцхан зөвлөгч хэрэгтэй байж болох юм.
Өөрөөсөө асуу: Зөв хүмүүстэй холбогдохын тулд би юу хийх хэрэгтэй вэ? Холбоогоо таслах хэрэгтэй хэн нэгэн миний амьдралд байна уу?
Энэ төлөвлөгөөний тухай
Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.
More