Тэнгэрлэг зүг чигЗагвар
Найд
Цаг агаар эрс тэсээр, маш хурдан өөрчлөгддөг Оклахома мужид би амьдардаг. Нэг жил Гуравдугаар сард хамгийн нарлаг сайхан хаврын өдөр 28 хэм хүртэл халж байлаа. Маргааш нь 7 см цас орсон. Тэрхүү өөрчлөлт нь үнэхээр цочирдуулам байсан хэдий ч энэ нь хар салхины улиралтай харьцуулахад юу ч биш байлаа. Шуурга хаанаас ч юм хуйлран ирэх мэт санагддаг.
Яг л бидний амьдралд ирэх шуургатай адил.
Би хүүгийнхээ хөл бөмбөгийн тэмцээн дээр сүүлийн үед эрүүл мэндийн асуудалтай нүүр тулж буй нэгэн эмэгтэйтэй ярьж байлаа.Тэрээр хэрхэн Бурхантай ойрхон байдаг байсан бөгөөд манай чуулганд маш их үйлчилдэг байсан талаараа надад тайлбарласан. Тэрээр үнэхээр хүнд бэрхшээлтэй нүүр тулж эхлэх үедээ, Бурхан яагаад энэ зүйлийг зөвшөөрсөн юм болоо хэмээн эргэлзэж эхэлжээ. Тэрээр нулимсаа залгин байж ийнхүү хэлсэн, "Би найдаж чадахгүй Бурханаа хэрхэн магтаж чадах вэ?"
Амьдрал сайхан биш байх үед ч хүртэл бид Бурханд найдах уу?
Амьдралын хамгийн том шийдвэрүүдийн нэгийнх нь тэг гол руу тэр эмэгтэйн асуулт хүндээр цохьсон. Амьдрал сайхан биш байх үед ч хүртэл бид Бурханд найдах уу? Зовлон, бэрхшээлд ямар хариу үзүүлдэг маань төрөлх чанарыг маань маш ихээр тодорхойлдог.
Итгэл нь ямар нэгэн зүйлд-эсвэл хэн нэгэнд-хүний хэмжүүрээр үргэлж урьдаас мэдэх эсвэл ойлгох аргагүй зүйлд найдахыг шаарддаг. Хэрэв бид шударгаар хариулах юм бол, бидний ихэнх маань амьдралдаа Бурханы энэрэнгүй оршихуй байдаг талаарх маргахын аргагүй нотолгоог хүсдэг.
Энэ бол шинэ зүйл биш. Эргэлзэгч Томасыг санаж байна уу? Есүс загалмай дээр нас барж, үхлээс дахин амилсных нь дараа, нотолгоог харах хүртлээ тэрээр итгэхгүй хэмээн Томас хэлсэн байдаг. Уурлан, итгэлгүй байдлынх нь төлөө түүнийг тусгаарлахын оронд Есүс Томаст Өөрийнхөө хадаасаар нүхлэгдсэн гарыг хүлцэнгүйгээр харуулсан.
Шуурган дахь дагалдагчдыг санаж байна уу? Их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ.Марк 4:37 Шуурган дунд дагалдагчид ганцаараа байгаагүй. Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байсныг Марк бидэнд дараагийн эшлэлээр сануулдаг.
Есүс завин дотор тань байхад, шуурга таныг сандаргаж болох ч та живэхгүй.
Та бидний адил хүмүүс, хөл бөмбөгийн тэмцээн дээрх эмэгтэй, Томас, дагалдагчид бүгд л Бурхан үнэхээр бидэнтэй хамт байсан бол шуурга бидэнд ирэхгүй байх байсан гэж бодох гээд байдаг. Гэвч энэ бол ердөө л энэ талаарх асуудал төдий биш юм. Есүс завин дотор тань байхад, шуурга таныг сандаргаж болох ч та живэхгүй. Хаврын бороонд ч, төсөөлөхийн аргагүй хар салхинд ч Тэр тантай хамт байдаг.
Тэрээр тантай хамт байгаад зогсохгүй, Тэр таны л төлөө байдаг. Хэрэв Тэр таны төлөө байдаг юм бол таныг эсрэг зогсох хэн байх вэ? Хойш нь татаж байсан зүйлс дээрээ Бурханд найд. Ирээдүйн эхнэр, нөхрийнхөө талаар Түүнд найд. Хүүхдүүдийнхээ талаар Түүнд найд. Ажил төрөл дээрээ Түүнд найд. Эрүүл мэнд дээрээ Түүнд найд. Санхүү дээрээ Түүнд найд.
Юуг ч нуулгүйгээр Түүнд найд.
Цэг.
Залбир: Тэнгэрлэг Ааваа, юуг эхлэх, юуг зогсоох дээрээ Танд би найдаж байна. Хаана үлдэх, хаашаа явах дээрээ би Танд найдаж байна. Үйлчлэхэд, бусадтай холбогдоход амьдралаа өргөхүйцээр би Танд найдаж байна. Амьралын маань шуурган дунд зорилготойгоор Та оршин байдаг гэдэгт би Танд найдаж байна. Надтай хамт байж, алхамыг маань чиглүүлэн, тэнгэрлэг зорилгыг надад өгдөгийн тань төлөө би Танд талархъя. Амен.
Тэнгэрлэг зүг чигномын минь талаар улам илүүг олж үзээрэй.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.
More