Иохан 8:3-11

Иохан 8:3-11 АБ2013

Завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг Хуулийн багш нар ба фарисайчууд авчраад, голдоо зогсоолоо. Тэд Есүст —Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм. “Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн” гэж Мосегийн хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв. Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив. Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод, тэдэнд —Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд, Тэр дахин бөхийж, газарт бичив. Үүнийг сонсоод, тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л байв. Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд —Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд тэр —Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс —Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.]

Иохан 8:3-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна