Амралтын өдөр - Бурханы хэмнэлийн дагуу амьдрах ньЗагвар
АМРАЛТЫН ӨДӨР БА НАЙДВАР
БЯСАЛГАХУЙ
Хүсэл нь биелэх хүртэл хэдэн арван жил үлдсэн хэдий ч "Тэтгэвэртээ гарахыг би тэсэн ядан хүлээж байна" гэж миний миний хамт байр түрээсэлдэг залуу маань хагас наргиа маягаар, хагас нь үнэнээсээ хэлэх нь элбэг байдаг. "Тэтгэвэр мөнх насалтугай!" гэдэг нь заримдаа бидний хандлагыг тодорхойлдог хэдий ч Бурханд бид амьдралаа өргөх үед үхсэний дараа биднийг хүлээх Амлагдсан газар нутаг биднийг хүлээж байгааг бид мартдаг. Цөлд аялах эцэж цуцсан аян мэтээр амьдралыг бид бодох үед энэ нь асар хол мэт санагдаж болох юм.
Гэсэн хэдий ч, Еврей номыг бичигч нь Түүний амралтад яг одоо ороход биднийг ятгадаг (Еврей 4:11). Тэнд л Бурханы үлдсэн хүмүүс бий (Еврей 4:9), "тэнд л Бурханы биднийг урилан дуудах сүнслэг байдлын амралт байдаг гэсэн үг" ( Иоханнес Калвен). Тийм ч учраас, Амралтын өдрийн амралтаас ямар нэгэн зүйл байгаа бөгөөд энэ нь бодит байдал ямар байх, амласан үүрд мөнхөд үргэлжлэх, арав дахин өсөх амлалтыг урьдчилан харах боломжтой юм.
Еврей 4-т "амралт" гэдэг нь ирээдүйд амласан газар, Бурханы ард түмэнд зориулсан аюулгүй, алдар суут газар, түүнчлэн Өөрийн бүтээлийг дуусгасны дараа Бурханы бүтээсэн амралт, Түүний ажил дууссаныг тэмдэглэж бүтээсэн амралттай холбоотой өнөөгийн байдлыг хэлдэг. Энэ бол сүү, зөгийн бал урсах амлагдсан газар, Бурханы өмнө хамтдаа баясах мөч юм.Бурханы хүмүүс Канаан нутагт хүрсэн шиг бид хэзээ нэгэн цагт аяллынхаа төгсгөлд хүрнэ. Гэсэн хэдий ч энэ өдрөөс эхлэн, ялангуяа өнөөдрөөс эхлэн бид энэхүү амралтыг амталж, Түүний алдрыг гайхан биширч, Түүний ажлыг сануулж, Түүнд найдахын тулд Бурхан руу эргэхийг урьж байна. Израильчууд Кадеш Барнеа дахь амлагдсан газар руу орох боломжийг алдсантай адил бид зүрх сэтгэлээ хатууруулбал боломжоо алдаж болно гэдгийг Еврей номын зохиолч уншигчдад анхааруулсан энэ маш чухал юм. Бурханд итгэж, өдөр бүр үүнийг хийхээр сонгосоноор Амралтын өдрийн амралт нь энэ өдрөөс эхлэн Түүний мөнхийн оршихуйд жинхэнэ дүрдээ орох хүртэл биднийг дагалдан явах болно.
Хүндэтгэлдээ мунхаг байж болохгүй, харин Бурханд Сүнс болон үнэнээр мөргөцгөөе. Библийг уншиж, Бурханы дуу хоолойг сонс. Библийг уншаад Есүсийг хар. Библийг уншиж, Ариун Сүнсний хүчийг хүлээн ав.
ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ АСУУЛТУУД
- Сүнслэг амралт миний хувьд юу гэсэн үг вэ?
- Амралтын өдрүүд миний итгэл найдварыг хэрхэн тэтгэдэг вэ?
- Миний амьдралд зүрх сэтгэлээ хатууруулахад хүргэсэн зүйлүүд бий юу?
ЗАЛБИРЛЫН СЭДВҮҮД
- Бурхан өнөөдөр бидэнд амралтыг өгөх болтугай гэж залбирч байна.
- Бид зүрх сэтгэлээ хатууруулж, Бурханаас холдсон цаг мөчийнхөө төлөө уучлалт гуйн залбирч байна.
- Амлагдсэн газар, амралт газар, мөнхөд бидэнтэй хамт байх газар руу нэвтрэх эрх олгосон Түүний амлалт, нигүүлслийн төлөө залбирч байна..
- Бид бие биеэдээ мөн хойч үедээ үнэнч байж, сайн үлгэр жишээ болгоход туслаач хэмээн залбирч байна.
САНАЛ БОЛГОХ ЗАЛБИРАЛ
Аав аа, би элсэн цөлд байсан ч гэсэн би Танд итгэнэ, учир нь Та намайг Өөрийн амралт, Өөрийн аюулгүй, алдар суут оршихуй руу хөтлөнө гэдгийг би мэднэ. Энэхүү итгэл найдвар болон Амралтын өдрийг өдөр бүр хүлээн авахын тулд би Таны оршихуйд амьдрахыг хүсэж байна. Aмен.
Майкл Муцнер, НҮБ-ын Женев дэх Байнгын төлөөлөгч, Дэлхийн Евангелийн Холбоо, Швейцарь.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Евангелийн Холбооны залбирлын долоо хоног (WOP) бол дэлхийн хэмжээний гэхдээ ихэнхдээ Европын хэмжээнд Европын Евангелийн холбооноос материалаар хангадаг арга хэмжээ юм. WOP 2022 "Амралтын өдөр" гэдэг сэдэвтэйгээр явагдах болно. Уншигчид найман өдрийн туршид Амралтын өдрийн баримтлалд анхаарлаа төвлөрүүлэх урилгыг хүлээн авсан болно: хэн болох нь, хангалт, амралт, өрөвдөх сэтгэл, эргэн санахуй, баяр хѳѳр, өгөөмөр сэтгэл ба найдвар гэх мэт. Эдгээр материал Бурханы хэмнэлийн дагуух амьдралыг (ахин) мэдэж авахад туслах болтугай хэмээн бид залбирч байна!
More