Амралтын өдөр - Бурханы хэмнэлийн дагуу амьдрах ньЗагвар
АМРАЛТЫН ӨДӨР БА АМРАЛТ
БЯСАЛГАХУЙ
Жоохон байхад минь надад Ням гарагийн даашинз гэж байдаг байлаа. Үүнийгээ би Бямба гарагийн орой дэлгэж тавьдаг байсан бөгөөд маргааш Ням гараг гэдгийг би мэддэг байлаа. Үүний хамт амралт ирдэг байв. Өглөө нь ах дүү нарынхаа хамт би Бүтэн сайны хүүхдийн чуулганд явдаг байсан. Өдрийн туршид ээж аав маань бидэнтэй хамт цагийг өнгөрүүлдэг байв. Бид хамт тоглон, шинэ дуу хөгжим зохиож эсвэл уул өөд алхдаг байлаа. Одоо би санваартан эмэгтэй бөгөөд Ням гараг бүрд би онцгой даашинз өмсдөг хэвээрээ л байна.
Хэдэн мянган жилийн туршид эртний иудейчүүд болон христитгэлтнүүд амралтын өдрийн зарчим болоод Амралтын өдрөөр зогсолт хийхийг мэдсээр ирсэн. Зургаан өдөр бүтээл бүтээснийхээ дараа долоо дахь өдөр Бурхан амарсан бүтээлийн түүхээс энэ нь үүдэлтэй. Есүсийн дахин амилалтаас хойш Амралтын өдрийн дараах өдөр нь хөгжиж буй христитгэлтнүүдийн хувьд амьдралын хэв маягийг илэрхийлдэг. Тэр л өдөр магтан хүндлэхээр, нөхөрлөхөөр тэд цуглажээ.
Ням гараг болох–амралтын өдрийг–зав чөлөөгүй амьдрал ба соёлын маань тустай завсарлага болгон Бурхан бидэнд өгсөн. Амралтын өдөр долоо хоногийн нэг онцгой өдөр байхаар хязгаарлагддаггүй харин өөр бусад өдрүүдээс энэ нь өөр байх ёстой. Хүн болохынхоо хувь дахь үнэ цэн маань хүрсэн амжилтад маань зөвхөн үндэслэдэггүй гэдгийг Амралтын өдөр бидэнд сануулдаг. Хүний эмч, теологич Албэрт Щвайзер ийнхүү голыг нь олж хэлжээ: "Сүнс маань Ням гарагаар дутагдах үедээ гундаж эхэлдэг."
Тэр амралтын өдөр маань хэзээ байхыг бид өөрсдөө шийдэх хэрэгтэй болно. Амрахад цаг хугацаа шаардагдах болно. Хэрэв би булингартай усыг аяганд хийх юм бол хэсэг хугацааны дараа шороо нь дор тунарч улмаар ус тунгалаг болох болно. Тогтуун байдлаа энэ нь олдог. Чимээгүй байдалд амрах амралтыг бид хайх үед сүнс маань ч бас амралтыг олж авдаг. Ихэнх гүн бодлууд маань, Бурхан дээр авч ирж болохуйц бодлууд маань гадаргуу дээр ил гарч ирэх болно.
Өдөр бүр би санаатайгаар хагас цагийг гаргадаг. Ямар ч сатааралгүй газарт би очдог. Есүсийн өмнө, Бурханы өмнө би байгаагаараа л ирдэг. Тэр намайг хүлээж байгаа. Би анхаарлаа, амьсгалаа дотогшоогоо хандуулан улмаар анхаарлаа би бодол санаа, сэтгэл хөдлөл рүүгээ хандуулдаг. Намайг хөдөлгөх тэр л зүйлээ амьсгал бүрийнхээ хамт би Түүний өмнө авч ирдэг. Би үүнийгээ тавьж явуулан, Бурханд ажлаа хийх боломжийг олгодог. Цаг гарган, талархал бүхий залбирлаар би энэ цагаа төгсгөдөг.
Есүс дагалдагч нараа дараах зүйлд урьсан: "Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар гэжээ." (Марк 6:31) Одоо Тэр биднийг үүний адил хийхэд урьж байна.
ТУНГААХУЙЦ АСУУЛТУУД
- Чимээгүй байдал ба амралтыг олох цаг гаргахад юу надад саад болж байна вэ?
- Мэдээ эсвэл утасгүйгээр нэг өдрийг өнгөрүүлэх санаа зориг надад байна уу?
- Бурхан долоо дахь өдрийг ерөөж бас ариун болгожээ. Би Ням гарагийг ариун гэж үзэж байгаа хэвээрээ юү? Ням гарагийн дээрх ивээлийг би мэдэрч байна уу?
ЗАЛБИРЛЫН СЭДВҮҮД
- Чимээгүй байдлаас айх айдсаа даван дийлэх нигүүлсэл мөн зүгээр л юу ч хийхгүй байх чадварын төлөө бид залбирч байна.
- Зүрхэнд минь Бурханы оршихуй амьд хэвээрээ байсаар байх хүсэл тэмүүлэл бас өдөр тутмынхаа амьдралд үүнд зориулан цаг гаргадаг байхын төлөө бид залбирч байна.
- Чимээгүй байх үед маань тайлбарлашгүй бөгөөд зүрхний гүн дэх зүйлс гадаргуу дээр ил гарахын төлөө бид залбирч байна. Бид үүнийг тоохгүй өнгөрөлгүй харин Бурханы өмнө эдгээр зүйлсээ хүлээн зөвшөөрөх зүрх зоригийн төлөө бид залбирч байна.
- Бурханы Үгээр хөтлөгдөн чимээгүй байдалд байх үед мэргэн ухаан бас хамгаалалт бидний дээр байхын төлөө бид залбирч байна.
- Амралтын газрууд болох чуулганууд, сүмүүд Бурханы Үгийг хүмүүс сонсдог газар байхын төлөө бид залбирч байна.
- Ажил ба үүрэг хариуцлагынхаа улмаас аргаа барсан хүмүүсийн төлөө мөн тэд тэдгээр шахалтуудаа ардаа орхихын төлөө бид залбирч байна.
САНАЛ БОЛГОХ ЗАЛБИРАЛ
Бурхан, би Таны өмнө байгаагаараа л ирээд байна: амарсан эсвэл түгшсэн, хоосон эсвэл хатсан, эсвэл талархлаар дүүрэн эсвэл ямар ч алсын хараагүй ч бай хамаагүй яг байгаагаараа би Таны өмнө ирээд байна.
Бурхан, Та бол амьдралын эх үүсвэр. Шинэчлэгч хүч чадлынхаа хамт над дээр ирээч. Намайг ариусгаач, эдгээгээч, тэсгэнээрээ Таны намайг хэн байлгахаар бүтээсэн тэр нэгэн байх боломжтой болох болно. Амен.
Щвецари дахь гэлэнмаа ба санваартан Лидиа Щранз.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Евангелийн Холбооны залбирлын долоо хоног (WOP) бол дэлхийн хэмжээний гэхдээ ихэнхдээ Европын хэмжээнд Европын Евангелийн холбооноос материалаар хангадаг арга хэмжээ юм. WOP 2022 "Амралтын өдөр" гэдэг сэдэвтэйгээр явагдах болно. Уншигчид найман өдрийн туршид Амралтын өдрийн баримтлалд анхаарлаа төвлөрүүлэх урилгыг хүлээн авсан болно: хэн болох нь, хангалт, амралт, өрөвдөх сэтгэл, эргэн санахуй, баяр хѳѳр, өгөөмөр сэтгэл ба найдвар гэх мэт. Эдгээр материал Бурханы хэмнэлийн дагуух амьдралыг (ахин) мэдэж авахад туслах болтугай хэмээн бид залбирч байна!
More