Амралтын өдөр - Бурханы хэмнэлийн дагуу амьдрах ньЗагвар

Sabbath - Living According to God's Rhythm

8-с 2 дахь өдөр

АМРАЛТЫН ӨДӨР БА БУРХАНЫ ХАНГАМЖ

БЯСАЛГАХУЙ

2020 оны эхний гурван сараас хойш дэлхий даяарх хүмүүс пандемикийн улмаас болсон бүхий л хүнд нөхцөл байдлуудыг санасаар ирсэн. Эдгээр үе, израильчууд болох Бурханы хүмүүс цөлд байх үедээ тэд өлссөн учраас Египет рүү боолчлол руугаа эргэн очихыг хүссэн үеийг христитгэлтэн бидэнд сануулдаг: "...Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж..." (Гэтлэл 16:3) гэв. Өөрийнхөө хүмүүсийг гэсэн нигүүлсэл ба хангамжийн бэлэг тэмдэг, Өөрийнхөө бүтээлийн хамгийн сүүлчийн үйлдэл болгон Амралтын өдрийг Бурхан бүтээжээ.

Гэтлэл 20:8 Бүх хүмүүст зориулсан амралтын өдөр, ялангуяа нийгмийн дорд ангиллын хүмүүсийг хамруулан амьдралын бүхий л хэсэг дэх тэгш бус байдлыг арилгах өдөр хэмээн Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахихыг Бурхан бидэнд сануулдаг. Бурхан биднийг гэсэн хайраа илэрхийлдэг бөгөөд Өөрийнхөө бүтээл бүрд эн тэнцүүгээр ханддаг. Амралтын өдөр бурханлаг амралтыг хүн нэг бүр таалан хүртэх ёстой.

Цөлд Бурхан Өөрийнхөө хүмүүсийг үгчлэн орчуулбал "Тэр юү вэ?" гэдэг цоо шинэ төрлийн хоолоор хооллодог. Энэ бол асуултын тэмдэг бүхий хоол байсан ба Еврей хэлнээ "Mann-hou," хэмээн орчуулагдах манна байв. Энэ хоолоор Бурхан амралтын өдрийн бэлтгэлийг хангасан бөгөөд хангамжийг хүртэн, Египет дэх өнгөрснөөсөө чөлөөлөгдөх арга замыг Тэр гарган өгчээ.

Гэтлэл 16:4-ийн дараа хоногтоо хангалттай маннаг өдөр бүр хүмүүс хүлээн авсан. Энд анхаарал хандуулахуйц зүйл бол хүмүүс зааварчилгааг дуулгавартай дагаж, сахилгажуулалтын хамт урагшлах явдал аж. Бид (цөлд байгсад ба өнөөгийн христитгэлтнүүд) дуулгавартай байдал ба сахилгажуулалтын аль алиныг нь Бурханы Үгээр дамжуулан өдөр бүр хүлээн авч байдаг. Амьдралд минь Бурханы нигүүлсэл гарцаагүй ирэх болно гэдгийг энэ нь бидэнд олгодог.

ТУНГААН БОДОХУЙЦ АСУУЛТУУД

  • Тэнгэрээс бууж ирэх цоо шинэ хоолонд орлуулах хэрэгтэй "хэт дүүрэн сав" бидэнд байна уу?
  • Өмнө нь таны олж мэдээгүй байсан "цоо шинэ хоол"-оор Бурхан таныг хэрхэн хангасан бэ?
  • Христитгэлтнүүд болохын маань хувьд Бурханаас өдөр бүр хамааралтай байх бидний бодит байдал байх ёстой хэдий ч зааварчилгаа ба сахилгажуулалд амьдралын маань хэсэг дандаа байгаад байдаггүй. Бид энэ хэсгийн цоо шинэ хэмээн олж мэдэх ёстой юу? Хэрхэн ингэж болох вэ?

ЗАЛБИРЛЫН СЭДВҮҮД

  • Энэ дэлхий дээрх хавчигдаж буй христитгэлтнүүдийн төлөө бид залбирч байна. Бурханаас ирэх өдөр бүрийн хангамж болох маннаг тэд хүлээн авах болтугай.
  • Ялангуяа итгэл нь соригдож буй залуу үеийнхэн, шилжилт хөдөлгөөний суурь дэвсгэртэй христитгэлтнүүдийн төлөө бид залбирч байна.
  • Христитгэлтнүүдийн дунд Мосегийн адил (удирдагчид) хүмүүсийг ахин барьж босгохын төлөө бид залбирч байна.

САНАЛ БОЛГОХ ЗАЛБИРАЛ

Эзэн, Та Өөрийнхөө хүмүүсийг цөлд харж хандсан. Та тэднийг хооллож ундлан, хамгаалж бас урамшуулсан. Египетийн боолчлолд байсан хүмүүст Таны санал болгосон нигүүлслийн төлөө Танд талархъя.

Бид өөрсдийнхөө төлөө мөн Танд талархъя. Гэмийн боолчлол доторх амьдралаас Та биднийг чөлөөлж, биднийг Та Өөрийнхөө Хаанчлалд багтаасан. Өөрийнхөө Үгээр Та биднийг тэжээн тэтгэдэг. Та биднийг өдөр бүр хамгаалж, урамшуулдаг.

Өнгөрсөн маань болох "Египет" рүүгээ эргэн очихоос бид татгалзаж байна мөн Есүс, бид Тан руу эргэж байна. Таны хүслийг биелүүлэхэд хэрэгтэй бүхий л хүч чадал, зүрх зоригоор Та биднийг хангахуйц Таны оршихуйд амардаг байхад бидэнд туслаач. Амен.


Щвецарь дах Африк чуулгануудын Тэргүүн, Иосеф Кабонго.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Sabbath - Living According to God's Rhythm

Евангелийн Холбооны залбирлын долоо хоног (WOP) бол дэлхийн хэмжээний гэхдээ ихэнхдээ Европын хэмжээнд Европын Евангелийн холбооноос материалаар хангадаг арга хэмжээ юм. WOP 2022 "Амралтын өдөр" гэдэг сэдэвтэйгээр явагдах болно. Уншигчид найман өдрийн туршид Амралтын өдрийн баримтлалд анхаарлаа төвлөрүүлэх урилгыг хүлээн авсан болно: хэн болох нь, хангалт, амралт, өрөвдөх сэтгэл, эргэн санахуй, баяр хѳѳр, өгөөмөр сэтгэл ба найдвар гэх мэт. Эдгээр материал Бурханы хэмнэлийн дагуух амьдралыг (ахин) мэдэж авахад туслах болтугай хэмээн бид залбирч байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Европын Евангелийн Холбоонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.europeanea.org