Амралтын өдөр - Бурханы хэмнэлийн дагуу амьдрах ньЗагвар
АМРАЛТЫН ӨДӨР БА САНАХУЙ
БЯСАЛГАХУЙ
Энэ эшлэл бол дөрөв дэх тушаалын тунхаглал мөн. Зургаан өдөр ажилласны дараах амралтын өдөр – шинэчлэгдэх өдөр байхаар Амралтын өдрийг сахихыг Эзэн бидэнд зааварчилсан. Амралтын ид гол дунд санах дуудлага бий: "сана" (Дэд хууль 5:15). Амралтын өдөр ба санахуй бол гүнээ холбоотой, гэвч хэрхэн бас яагаад холбоотой гэж?
Долоо хоногт хүн бүр нэг өдрийг амрах тогтолцоо нь эртний соёлтой огтхон ч холбоогүй болохыг санацгаая. Иудейчүүд долоо хоногийн нэг өдрийн амралтыг шаардсан учраас грекчүүд үүнийг шал дэмий зүйл гэж бодсон. Амралтын өдөр ямар гайхалтай Бурханы бэлэг вэ!
"Санагтун" гэсэн нь хоёр бодит үнэнийг агуулах аж. Нэгдүгээрт: "Та нар Египетэд боол байсан." Хоёрдугаарт: "Эзэн Бурхан чинь та нарыг Египетээс чөлөөлсөн." Өөрөөр хэлбэл, эрх чөлөө чинь та нараас хулгайлагдсан байсан ба одоо эзэн та нарыг чөлөөлсөн. Бурханы хийсэн зүйлийн улмаас бид эрх чөлөөтэй амьдарч болохыг Амралтын өдөр бидэнд сануулдаг. Энэ нь эрх чөлөө, тухайлбал өөрсдийнхөө үйлсийн улмаас ирэх боолчлолоос чөлөөлөгдөх эрх чөлөөний талаар авч үздэг.
1945 оны 5-р сарын 8-ний өдрийг би жил бүр санадаг. Аав минь Нацистын дэглэмийн цэргийн албанд татагдан, өдөр шөнөгүй ажиллах шаардлагатай болов. Тэр нууцаар Би-би-сиг сонсож байхдаа Америкийн армийн довтолгооны талаар сонсоод зугтан, төрсөн хот болох Льюксанбургт дайны төгсгөл болсон өдөр ирсэн. Нацистын боолчлолоос эрх чөлөөнд хүрсэн тэр эрх чөлөө олгогчиддоо асар их талархаж байлаа. Эрх чөлөөний мэдрэлд бүр бидний хэн болох болоод гэрчлэлийн маань нэг хэсэг болж байсан.
Есүс Өөрийгөө надад илчлэхээс өмнө би өдөр бүр айдас дотор амьдарч байв. Ариун Сүнс миний дотор оршихоор ирэх үед Тэр Есүсийн амар тайвныг сүнсэнд минь гүнээр надтай хуваалцсан. Ийм төрлийн амар тайван байсаар байдаг аж. Хамгийн гүн айдсаасаа би чөлөөлөгдсөн. Христ дотор хэн болохоо би мэддэг бас санадаг ба би бусадтай гэрчлэлээ хуваалцдаг.
Зөвхөн өөрийнхөө тусын тулд бус харин үүнийг үргэлж санаарай. Амралтын өдөр зарц, боол тэр ч бүү хэл танихгүй хүмүүс ч хүртэл бидэнтэй хамт амрах ёстой (Дэд хууль 5:14). "Боолчлолд" байгаа хэвээрээ, эрх чөлөөгөө хараахан олж авч амжаагүй байгаа хүмүүсийг мартаж болохгүй.
АСУУЛТУУД БА ТУСГАХУЙ
- Бидний Эцэг Бурхан ажилчдыг биш харин хөвгүүд охидод хамгийн түрүүнд анхаарал тавьсан. Үүний талаар та юу гэж бодож байна вэ? Үүнийг санахад чинь Амралтын өдөр танд хэрхэн тусалж байна вэ?
- Санах бас хуваалцах дуртай чөлөөлөлтийн эсвэл авралын гэрчлэл тан юу байдаг вэ?
- Эрх чөлөөтэй байхын тулд та санах ёстой. Энэ үнэн үү? Үүнийг та хэрхэн үйлддэг вэ?
- Өнөөгийн "Египетийн боолууд" хэн бэ? Таны мартахыг хүсэхгүй байгаа хүмүүс хэн байна вэ? Амьдралд нь хөрөнгө оруулалт хийхийг хүсэж буй хүмүүс тан хэн бэ?
ЗАЛБИРЛЫН СЭДВҮҮД
- Эцэг Бурхан минь, Есүс Христээр дамжуулан амьдралд минь буй муу ёрын сүнснээс ирэх айдас ба боолчлолоос биднийг аврах болтугай хэмээн бид залбирч байна.
- Ариун Сүнсний хүч чадал дотор мөн Түүний Үгийн дагуу Бидний Эцэг болох Бурханы охид хөвгүүд мэт амьдарч сурах болтугай хэмээн бид залбирч байна.
- Тэрхүү талархал түүнчлэн баяр хөөр зүрхэнд минь, гэр бүлд минь мөн чуулганд минь өсөх болтугай хэмээн бид залбирч байна.
- Өнөө үеийн боолуудын төлөө бид залбирч байна (хүүхэд насны цэргүүд, хүн болоод хүүхэд худалдааны хохирогчид гэх мэт).
- Итгэлийнхээ улмаас хоригдогсдод Бурханы тусламж дэмжлэг ба чөлөөлөлтийн төлөө бид залбирч байна.
САНАЛ БОЛГОХ ЗАЛБИРАЛ
Баярлалаа Ааваа. Айдсын амьдрал руу эргүүлэн хөтлөх боолчлолын сүнсийг Та надад өгөөгүй. Харин ч Та намайг Өөрийнхөө охин, хөвгүүн болгон гэр бүлдээ үрчилж авсан. Ийм учраас би чангаар ба тодоор "Ааваа!" хэмээн би Таныг дуудаж байна. Би бол Таны хүүхэд гэдгийг Таны Сүнс гэрчилдэг учраас энэ нь бодит үнэн зүйл мөн. Есүс ээ, би бол Таны амьдрал болоод зүрхний тан өв залгамжлагч мөн.Та намайг хаанаас чөлөөлсөн байна Эцэг рүүгээ Таны хайрладаг хүмүүсийг авч ирүүлэхээр намайг илгээгээч. Хэрэв би Таны Нэрийн төлөө зовлон эдлэх ёстой бол би үүнээс огтхон ч татгалзахгүй, учир нь ингэснээр Таны алдар мөнхийн мөнхөд илчлэгдэх болно. Амен. (Ром 8, 14-17)
Щвецарийн Ариун Легиерийн HET pro (теологийн их сургуулийн) багш Паул Хемес.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Евангелийн Холбооны залбирлын долоо хоног (WOP) бол дэлхийн хэмжээний гэхдээ ихэнхдээ Европын хэмжээнд Европын Евангелийн холбооноос материалаар хангадаг арга хэмжээ юм. WOP 2022 "Амралтын өдөр" гэдэг сэдэвтэйгээр явагдах болно. Уншигчид найман өдрийн туршид Амралтын өдрийн баримтлалд анхаарлаа төвлөрүүлэх урилгыг хүлээн авсан болно: хэн болох нь, хангалт, амралт, өрөвдөх сэтгэл, эргэн санахуй, баяр хѳѳр, өгөөмөр сэтгэл ба найдвар гэх мэт. Эдгээр материал Бурханы хэмнэлийн дагуух амьдралыг (ахин) мэдэж авахад туслах болтугай хэмээн бид залбирч байна!
More