Амралтын өдөр - Бурханы хэмнэлийн дагуу амьдрах ньЗагвар

Sabbath - Living According to God's Rhythm

8-с 6 дахь өдөр

АМРАЛТЫН ӨДӨР БА БАЯР БАЯСГАЛАН

БЯСАЛГАХУЙ

"Та Ням гарагт юу хийдэг вэ? Уйдалтай тэмцэх 50 санаа!"

Ийм гарчгаар анхаарлыг тан татахаар сэтгүүл хичээж байна. Амралтын өдөр гэж чөлөөт цаг өнгөрүүлэх хөгжилтэй үйл ажиллагаагаар эсвэл үйл явдлаар дүүрэн аянаар дүүрэн байхыг хэлдэг. Үүний гол зорилго бол тааламжийг өгдөг зүйлийг мэдрэх аж. Гэсэн хэдий ч, баяр баясгалан бол гарт баригддаг зүйл биш. Таатай, аз жаргалтай мэдрэмж давтагдах боломжтой хэдий ч тэд үгүй болох хоромд үүний хамт дагалдах сэтгэл хөдлөл мөн адил алга болдог. Тийм сайхан мэдрэмжийг улам илүүгээр хүсэх хүсэл л үлдэн хоцордог. Мэдрэх байдлаас олдох аз жаргалыг энэ дэлхий эрэн хайж байна. Гэсэн ч, баяр баясгалан ба аз жаргалын хүсэл хэрхэн биеллээ олж мөн салхины араас хөөцөлдөхтэй адил зүйл байхгүй байсаар байх боломжтой вэ? Тэдгээр гайхамшигтай мэдрэмжийг зовлонгийн үүл ба харуусал сааралтуулах үед үед энэ нь яадаг вэ? Эдгээр асуултуудад өгөх хариулт бол энгийн атлаа хэцүү аж.

Хэрэв баяр баясгалан зөвхөн Бурханаас өгөгдөх үзэсгэлэнтэй бөгөөд аз жаргалтай мэдрэмжүүдэд холбогдсон байдаг сан бол энэ нь үнэн баяр баясгалан байхгүй байх болно. Амралтын өдрөөр замчлуулан Бурханы бидэнд өгдөг баяр баясгалан бол хамаагүй гүн гүнзгий бөгөөд хэзээ ч биднээс авагдах боломжгүй. Түүнтэй харилцаатай байх орон зай, цаг хугацаагаар Тэр биднийг хангадаг. Бид Бурханд ойр байх үед маань жинхэнэ баяр баясгалан барьцтай болж эхэлдэг; ийм төрлийн баяр баясгаланг олж авч болохуйц өөр төрлийн ямар ч баяр баясгаланг хамаагүй илүүтэйгээр давдаг. Сүнс минь гашуудан уйлж байх үедээ ч гэсэн Бурханы оршихуйд төгс төгөлдөр баяр баясгалангаар дүүрэн байх боломжтой. Ийм төрлийн баяр баясгалан нь биднийг цоо шинэ хараагаар зэвсэглэдэг ба бэрхшээл ирэх үед дэмжлэгийг бидэнд өгдөг. Энэ нь Бурханы зүрхнээс биднийг зүрх рүү шууд цутгагддаг бөгөөд энэ нь биднийг гэсэн Түүний хайрын илэрхийлэл мөн.

Хэрэв Бурхан Өөрөө долоо дахь өдөр бүтээлээ харан баярлан хөөрсөн юм бол Түүний Хаанчлалд Түүнтэй хамт нэгдэх үедээ баярлан хөөрөх үүнээс илүү шалтгаан бидэнд хэрэгтэй гэж үү? Хамгийн дээд Бурханы гарт амьдрал минь буйг мөн бидэнд буй мөн хэрэгтэй бүхэн маань Түүнээс ирэх болно гэдгийг бид ухаарах үед зүрх маань зөвхөн баярлан хөөрөх болно. Үүнд л жинхэнэ Амралтын өдрийн утга учир оршино.

Түүний бидэнд өгдөг бас Түүний дотор бидэнд байдаг баяр баясгалангийн улмаас алхан бас Бурханы бүтээлийг бахдах, найзуудтайгаа хамт өглөөний хоолыг таалан зооглох эсвэл гэр бүлээрээ баяр тэмдэглэх зэрэг; Бурханы бэлгүүдийг бид өмнөхөөсөө ч илүүтэйгээр гүнээ таалах боломжтой болдог. Даяан болох өдөр Ням гараг байх албагүй. Үүнийг бид нөхөрлөх ба тэмдэглэх өдөр болгон таалан соёрхож болно.

ТУНГААН БОДОХ АСУУЛТУУД

  • Бурханаас ирдэг баяр баясгалангаа Ням гарагт би хэрхэн илэрхийлдэг вэ?
  • Библид ингэж хэлдэг: " ЭЗЭНий баяр баясгалан та нарын хүч чадал юм" (Нехемиа 8:10) Хүч чадал минь Эзэний баяр баясгалангаар тодорхойлогдож байна уу эсвэл нөхцөл байдлаар минь тодорхойлогдож байна уу?
  • Үргэлж улам илүүг хүсэлгүйгээр Бурханы бэлгийг би таалан хүртэж болох уу?

ЗАЛБИРЛЫН СЭДВҮҮД

  • Амралтын өдрийг Түүнтэй хамт хэрхэн таалах цоо шинэ арга замыг харуулах болтугай гэж бид залбирч байна.
  • Нөхцөл байдлаас минь үл хамааран амьдралыг минь сэргээж байдаг тэнгэрлэг баяр баясгалангийн төлөө бид залбирч байна.
  • Бидний дотор баяр баясгаланг өрдөж байдаг Ариун сүнсээр Амралтын өдөр маань өвөрмөц болгогдохын төлөө бид залбирч байна.
  • Бялхам баяр баясгалангийн хүч чадлыг чуулган маань тэмдэглэдэг байхын төлөө бид залбирч байна.
  • Бурханы бэлэгт анхаарлаа хэт төвлөрүүлэн Өгөгч болох Бурханаас хараагаа салгаж байсан цаг үеүдийнхээ төлөө бид гэмшиж байна.

САНАЛ БОЛГОХ ЗАЛБИРАЛ

Эзэн, Таны оршихуй л бидэнд хэрэгтэй зүйл учраас бид Танд талархъя. Таны дотор бид баяр баясгаланг бялхам дүүрнээр олж авдаг. Хараагаа бид Тан руу сунгаж байна учир нь Та бол бидний Бурхан, бидний Хаан мөн. Амралтын өдрөөр Таныг хэрхэн хүндэлж, тэмдэглэхийг бидэнд харуулсны төлөө Танд талархъя. Амьдралыг маань Өөрийнхөө гарт хамгаалан байлгадгийн төлөө мөн Та бол биднийг аз жаргалын эх сурвалж байдгийн төлөө Танд талархъя. Амен.


Щвецарь дахь 24-7 Prayer CH-ийн захирал Дебра Зиммерманн.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Sabbath - Living According to God's Rhythm

Евангелийн Холбооны залбирлын долоо хоног (WOP) бол дэлхийн хэмжээний гэхдээ ихэнхдээ Европын хэмжээнд Европын Евангелийн холбооноос материалаар хангадаг арга хэмжээ юм. WOP 2022 "Амралтын өдөр" гэдэг сэдэвтэйгээр явагдах болно. Уншигчид найман өдрийн туршид Амралтын өдрийн баримтлалд анхаарлаа төвлөрүүлэх урилгыг хүлээн авсан болно: хэн болох нь, хангалт, амралт, өрөвдөх сэтгэл, эргэн санахуй, баяр хѳѳр, өгөөмөр сэтгэл ба найдвар гэх мэт. Эдгээр материал Бурханы хэмнэлийн дагуух амьдралыг (ахин) мэдэж авахад туслах болтугай хэмээн бид залбирч байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Европын Евангелийн Холбоонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.europeanea.org

Холбоотой төлөвлөгөө унших