Амралтын өдөр - Бурханы хэмнэлийн дагуу амьдрах ньЗагвар

Sabbath - Living According to God's Rhythm

8-с 7 дахь өдөр

АМРАЛТЫН ӨДӨР БА ӨГӨӨМӨР БАЙДАЛ

БЯСАЛГАХУЙ

Бид бүгд л ариун бас бүрэн бүтэн байх хүсэл байдаг. Сайн сайхнаар дүүрэн амьдралыг, "бүрэн бүтэн" нийгмийг бид хүсдэг. Амралтын өдрийн тушаалууд нь долоо хоног бүрд нэг өдөр амрах заавраас хамаагүй илүүг агуулдаг. Эвэр бүрээдэлтийн жилийг тэмдэглэхэд биднийг дуудахын хамт мөн мөнхийн Амралтын өдрийг – мөнхийн ариун байдал гэдгийг Өөрийнхөө сонгосон хүмүүс болох бидэнд урьдчилан мэдрүүлэх боломжийг Бурхан өгдөг.

Бурханы хүмүүсийн хоорондох өгөөмөр байдал, шударга байдал, сэргэлтийг хангасаар байх арга зам болгон Эвэр бүрээдэлтийн жил ба Амралтын өдрийн талаар Мосегийн ном, Шинэ гэрээнд өгүүлжээ. Тухайн орон нутгийнхаа гишүүн бүрийн хэрэгцээг хангахын тулд хангалттай газар нутгаас овог аймгийн гэр бүл хамааралтай байв.

Өөрөөр хэлбэл, Амралтын өдрийн тушаалууд нь хүн тус бүрийг дэмждэг. Эдгээр нь ажлаасаа амралтыг олоход мөн Бурханыг магтан хүндлэх цаг гаргахад бидэнд тусалдгийн хажуугаар ажил маань өдөр бүрийн хэрэгцээнүүдийг маань хангадаг. Гэвч хүн бүрийн хувьд туслахаасаа илүүтэйгээр Амралтын өдрийн тушаалууд нь хэсэг бүлгээрээ амьдрах дээр анхаардаг. Тушаалууд нь Бурхан гэж Хэн болохыг мөн хүн болохынхоо хувьд – ялангуяа христитгэлтэн болохынхоо хувьд – хэсэг бүлгээрээ хэрхэн амьдрах ёстойг бидэнд харуулдаг. Биднийг хуваалцах амьдрал маань биднийг амсаж мэдэрсэн тэр л Бурханы нигүүлслийн бэлэг тэмдэг болох өгөөмөр байдлаар ялгардаг байх ёстой. Бурхан бол шүүлтийн Бурхан учраас бусдад бидний үзүүлэх шударга байдлаар амьдрал маань ялгардаг байх ёстой. Амьдрал маань мөн нэр төртэйгөөр тэднийг нийгэмд эзлэх байр суурийг нь өргөх замаар эргэн тойрныхоо хүмүүст туслах замаар сэргэлтээр ялгардаг байх ёстой. Одоо үед газар нутаг дээрээ газар эзэмших шаардлагатай гэсэн үг биш л дээ. Үүнийхээ оронд, бусдад ажил олоход нь туслах, сайхан амьдрах орчин мөн эрүүл нийгмийн амьдралыг олж авахад нь дэмжихэд бид өөрсдийгөө зориулах боломжтой.

Глобалчлагдсан энэ дэлхийд хөрш гэж дэлхийн эргэн тойронд амьдарч буй хүмүүсийг мөн хэлдэг. Амьдралын хэв маягийнхаа экологийн үр дагаврыг тунгаан бодох үүрэгтэй. Байгалийн эх сурвалж, уур амьсгалд хүндэтгэлтэй бас болгоомжтой хандах үед бид амьдралыг боломжтой болгож байгаа бөгөөд Африк, Ази мөн дэлхийн бусад улс орнуудад Амралтын өдрийг боломжтой болгох болно. Өгөөмөр байдалд газар зүйн хил хязгаар гэж байдаггүй.

АСУУЛТУУД БА ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ

  • Бусад хүмүүсээр дамжуулан би өөрөө өгөөмөр байдал, шударга байдал эсвэл сэргэлтийг мэдэрч байсан уу?
  • Хүмүүс өгөөмөр байж, шударга бус байдалтай тэмцэн, мөн бусдын нэр төрийг сэргээхэд туслах үед Бурханы талаар бид юунд суралцдаг вэ?
  • Амралтын өдрийн тушаалуудыг –амралгүйгээр–хэрхэн мэдэрч мөн нийгмийн шударга байдлын боломж хэмээн мэдрэх боломжтой вэ?
  • Амьдралынхаа ямар тал дээр цоо шинэ арга замаар өгөөмөр байдлыг би хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ?

ЗАЛБИРЛЫН СЭДВҮҮД

  • Шударга бус байдлыг асар ихээр үзэж туулах хүмүүсийн төлөө бид залбирч болно.
  • Сайн зан чанар бүхий амьдрахыг хүсэх хүмүүсийн төлөө бид залбирч байна.
  • Чуулган Бурханы өгөөмөр байдал ба шүүлтийг тусган харуулахын төлөө бид залбирч байна.
  • Өдөр тутмын амьдралдаа Таны шударга ёс ба өгөөмөр байдлыг хэрхэн бусадтай хуваалцаж болохыг Эзэн Та надад харуулаач.

САНАЛ БОЛГОХ ЗАЛБИРАЛ

Тэнгэрлэг Ааваа, биднийг гэсэн хэмжээлшгүй өгөөмөр байдлын тан төлөө Танд талархъя. Өөрийнхөө Хүүг бидний өмнөөс золиослон өгснөөр тан энэ дээд цэгтээ хүрчээ. Энэ дэлхий дээрх амьдралаараа Тэр Таны нигүүлсэл, шударга ёсыг харуулаад зогсолгүй мөн загалмай дээр нас барж, Дахин амилсан баяраар дахин амилснаараа Таны нигүүлсэл, шударга ёсыг хүлээн авах боломжийг бидэнд олгожээ.

Өгөөмөр байдал ба шударга ёс бүхий амьдралаар амьдрах мэргэн оюун ухаан, хүчийг ариун сүнсээр дамжуулан бидэнд өгөөч. Мөн бид Таны дүр төрхөөр бүтээгдсэн учраас Таны бүтээлд анхаарал халамж тавихад бидэнд туслаач. Сэргэлт хэрэгтэй буй хүмүүсийг олж харах нүдийг бидэнд өгөөч, тэгснээрээ өнөөдөр бид Таны хайрын суваг болох болно. Амен.


Марк Жост, Щвецарь дахь Евангелийн Холбооны (Герман хэлээр яригч хэсгийн) Ерөнхий нарийн бичгийн дарга.

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Sabbath - Living According to God's Rhythm

Евангелийн Холбооны залбирлын долоо хоног (WOP) бол дэлхийн хэмжээний гэхдээ ихэнхдээ Европын хэмжээнд Европын Евангелийн холбооноос материалаар хангадаг арга хэмжээ юм. WOP 2022 "Амралтын өдөр" гэдэг сэдэвтэйгээр явагдах болно. Уншигчид найман өдрийн туршид Амралтын өдрийн баримтлалд анхаарлаа төвлөрүүлэх урилгыг хүлээн авсан болно: хэн болох нь, хангалт, амралт, өрөвдөх сэтгэл, эргэн санахуй, баяр хѳѳр, өгөөмөр сэтгэл ба найдвар гэх мэт. Эдгээр материал Бурханы хэмнэлийн дагуух амьдралыг (ахин) мэдэж авахад туслах болтугай хэмээн бид залбирч байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Европын Евангелийн Холбоонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.europeanea.org

Холбоотой төлөвлөгөө унших