Амралтын өдөр - Бурханы хэмнэлийн дагуу амьдрах ньЗагвар
АМРАЛТЫН ӨДӨР БА ӨРӨВДӨХ СЭТГЭЛ
БЯСАЛГАХУЙ
Бидний ЭСРЭГ хууль байлгахын тулд Бурхан Амралтын өдрийг өгөөгүй, харин биднийг ТӨЛӨӨ гэсэн өрөвдөх сэтгэлийг илэрхийлэх үйлдэл болгон өгчээ. Тийм ч учраас Амралтын өдөр өлсгөлөнгөө дарахын тулд тариан түрүүг идэх зөвшөөрлийг шавь нартаа олгосон (Матай 12:1-8). Тийм ч учраас хатангир гартай хүнийг Амралтын өдөр эдгээсэн (Матай 12:9-13). Шавь нарынхаа өлсөж буйг болон хатангир гартай хүний зовж шаналж буйг хараад Есүс өрөвдөн хайрлажээ. Амралтын өдөр бол хооллож ундлах бас эдгэрлийг олж авах өдөр. Үйлдэл хийхийг хориглох ("юу ч хийхгүй байх") эсвэл үйлдэл хийхийг шаардах ("тахил өргөх") аль аль нь Амралтын өдрийн гол утга учир биш аж. Амралтын өдрийн гол бай бол Бурханы хайр энэрлийг бидэнд харуулах юм.
Хуучин гэрээнд Амралтын өдөр бол хөвч хөндүүлэх замаар Бурхан болоод Түүний хүмүүсийн хоорондын гэрээний илэрхийлэл байв. Амралтын өдөр бол амрах өдөр, Бурхан руу хараагаа сунган, Түүний хайр энэрэл ба ариун байдлыг бахдан харах өдөр мөн. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно." (Гэтлэл 31:13). Бурханы хүмүүс Бурханы хайр энэрлийг хүлээн авч, улмаар тэд үүгээр "халдварлагдан" мөн дэлхий даяар тэд үүнийг ивээл болгон тараадаг.
Бид магтаал, нөхөрлөл дотор нэгдэх үед, Бурханы дуу хоолойг бид сонсон, Түүнтэй бид ярих үедээ өдөр тутмын амьдралаасаа бид гарч Түүний хайр энэрлийг тэмдэглэдэг. Чуулган дээр эдийн засгийн үйлсэд тулгуурласан болоод зугаа цэнгэлд тулгуурласан сэтгэмж нуран унадаг. Ийм учраас чуулган бол бизнес ч биш мөн шоу ч биш, мөн шашны идэвх зүтгэл ч биш эсвэл шашны хэрэглээ ч биш. Энэ бол үүнээс хамаагүй агуу утга учиртай зүйл. Энэ бол сүнс маань амралтыг олж авах мөн Бурханы өршөөлийг мэдэрч болохуйц газар мөн. Чуулган дээр Өөрийнхөө хайр энэрлийн хамт Бурхан бидний дотор ажлаа хийдэг. Бурханы өршөөлийг олж авсан хүн л өршөөлийг бусдад үзүүлэгч нэгэн болох болно. "Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай." (Лук 6:36).
Өршөөлийн бэлгээр дамжуулан бие биедээ сайныг үйлдүүлэхийн тулд өршөөнгүйгээр амьдарч, ийнхүү үйлдэхэд Бурхан биднийг бэлтгэдэг. Энэ дэлхий дээр Есүс дээр төвлөрсөн байхад өдрийн эшлэл биднийг урамшуулдаг.
ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ АСУУЛТУУД
- Дараах зүйлсийн тунгаан бод: Бидний ЭСРЭГ хууль байлгахаар биш харин бидний ТӨЛӨӨХ хайр энэрлээ харуулах үйлдэл болгон Амралтын өдрийг Бурхан бидэнд хангасан.
- Бурхантай болоод эргэн тойронд минь буй хүмүүстэй хамааралтайгаар Амралтын өдөрт үзүүлсэн Бурханы хайр энэрлийг би хэрхэн мэдрэх боломжтой вэ?
- Хувь хүн болохынхоо хувьл, гэр бүлээрээ, чуулганаараа––Амралтын өдөр дэх Бурханы хайр энэрлийг нэгдүгээрт тавихын тулд ямар жижиг өөрчлөлтийг хэрхэн хийх боломжтой вэ?
ЗАЛБИРЛЫН СЭДВҮҮД
- Бурхан дээр анхаарлаа төвлөрүүлэх цагийн төлөө бид залбирч байна. Гүйцэтгэл ба хэрэглээн дээр төвлөрсөн энгийн сэтгэлгээнээсээ бид ангижирч байна. Түүний өршөөлийг бид Бурханаас гуйн залбирч байна (Kyrie eleison – Lord have mercy! дууг сонс).
- Чуулган маань Бурхантай уулзах газрын оронд шашны идэвхтэй үйл ажиллагааг хийдэг газар болсон тохиолдлын төлөө бид гэмшиж байна.
- Бурханы Үгийг заадаг хүн нэг бүрийн төлөө мөн Бурханы өршөөлийн талаарх мессеж сонсогдож бас хүлээн авагдах болтугай гэж бид залбирч байна.
- Нүдийг минь Бурхан нээх болтугай гэж бид залбирч байна, тэгснээрээ Тэр бидэнд хэрхэн өршөөнгүй хандсан шигээр бид ч мөн адил хөршүүддээ өршөөнгүй хандах боломжтой болох юм.
- Хэрхэн Бурхан дээр төвлөрсөн бас бүхий л бүтээлд анхаарал халамж тавьдаг нэгэн байхыг Ариун сүнс бидэнд харуулахын төлөө бид гуйн залбирч байна.
САНАЛ БОЛГОХ ЗАЛБИРАЛ
Өршөөлийн Бурхан, бид Таныг магтан хүндэлж бас алдаршуулж байна! Бид Таныг магтан дуулж байна. "Ариун, ариун, ариун, Агуу Эзэн Бурхан", тэнгэрэлч нарын армийн хамт бид залбирч байна.
Тан дээр төвлөрсөн байхынхаа оронд өөрсөд дээрээ бас үйл ажиллагаа нь дээрээ төвлөрсөн байсныг минь Та уучлаач. Таныг цоо шинээр мэдэрдэг байхад мөн Таны хайр халамжаар зүрх сэтгэл минь өөрчлөхөөр Ариун сүнсээрээ чуулганыг минь Та сэргээн шинэчлээч. Бурханы Үгийг заадаг хүн нэг бүрийг ивээж ерөөгөөч. Хөршүүд болоод нийгмийнхээ хэрэгцээнд хандуулан нүд ба зүрхийг минь нээж өгөөч. Бидэнд цоо шинэ санааг мөн чуулганд тан болон дэлхийд өршөөнгүйгээр хөрөнгө оруулах цоо шинэ санааг бидэнд өгөөч. Амен.
Лиа Щвейэр, Щвецарь дахь Рейн-Бэттингэн дэх Евангелийн холбооны салбарын ерөнхийлөгч.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Евангелийн Холбооны залбирлын долоо хоног (WOP) бол дэлхийн хэмжээний гэхдээ ихэнхдээ Европын хэмжээнд Европын Евангелийн холбооноос материалаар хангадаг арга хэмжээ юм. WOP 2022 "Амралтын өдөр" гэдэг сэдэвтэйгээр явагдах болно. Уншигчид найман өдрийн туршид Амралтын өдрийн баримтлалд анхаарлаа төвлөрүүлэх урилгыг хүлээн авсан болно: хэн болох нь, хангалт, амралт, өрөвдөх сэтгэл, эргэн санахуй, баяр хѳѳр, өгөөмөр сэтгэл ба найдвар гэх мэт. Эдгээр материал Бурханы хэмнэлийн дагуух амьдралыг (ахин) мэдэж авахад туслах болтугай хэмээн бид залбирч байна!
More