Амралтын өдөр - Бурханы хэмнэлийн дагуу амьдрах ньЗагвар

Sabbath - Living According to God's Rhythm

8-с 1 дахь өдөр

АМРАЛТЫН ӨДӨР БА ХЭН БОЛОХ МААНЬ

БЯСАЛГАХУЙ

Хоёр найз ажил хайсаар ирсэн бөгөөд харж хандаж тэжээх гэр бүл аль алинд нь байсан учраас энэ нь тэдэнд асар их дарамт болж байв. Чуулган дээрээ зааж байсан "Христитгэл ба Ажил" гэдэг нэртэй курст тэд сууцгааж байлаа. Курсийн үеэр тэд ажилгүйдлээ тэд маш нээлттэйгээр тусган харсан ба ялангуяа өөрсдийнх нь хэн болох талаарх асуултууд тэдэнд яршигтай санагдсан. Ажиллах ертөнцөөс маань миний үнэ цэн хамаарч байна уу? Хийдэг ажилтайгаа би өөрийгөө хэр зэрэг хамааруулдаг вэ? Ажилгүйдэл надад ямар нөлөө үзүүлж байна вэ?

Тэдний гэрчлэл бидний анхаарлыг татсан бөгөөд хийдэг ажил маань хэн болоход маань ямар чухал болохыг нь бид ухаарсан. Долоо хоног бүрд нэг өдрийг Бурхан ажиллахгүй байхад – Амралтын өдөрт – бидний хэн болох маань хийдэг ажлаар маань тодорхойлогддоггүйг бидэнд сануулахын тулд гаргажээ.

Иудейчүүд Амралтын өдрийг өөрсдөөсөө хулгайлах боломжийг олгосон. Боолууд болохынхоо хувьд тэд Фараонд үйлчлэхээр тэд зогсолтгүй ажиллах шаардлагатай боллоо. Тэднийг шахах ба Бурханы бүтээлийн дээр хамаагүй дээгүүр эрх мэдэл эдлэх тогтолцоонд тэд урхидагдсан байв. Гэсэн ч, Бурхан иймэрхүү байдлыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр Өөрийнхөө хүмүүсийг боолчлолоос чөлөөлсөн. Египетээс гаднах цөлд иудейчүүд Амралтыг өдрийг ахин тэмдэглэх боломжтой болов. Бурханыг магтан хүндэлж байх үедээ өөрсдийнхөө гүн гүнзгий бөгөөд гарцаагүй үнэн хэн болохыг нь тэдэнд нэгэнтээ сануулсан: Тэд бол Бурханаар сонгогдсон бөгөөд хайрлагдсан хүмүүс.

Ийм ч учраас Амралтын өдөр бидний хувьд үндсэн чухал зүйл мөн. Бид Бурханыг магтан хүндэлж, бие биетэйгээ нөхөрлөх үед үүнийг бид бие биедээ өгөх байдлаар мэдэрдэг бөгөөд мөн үүнийг бид бусдаас хүлээн авах замаар мэдэрдэг. Бид хийдэг ба хүрсэн зүйлсээсээ хамаагүй чухал хүмүүс. Бид бол – үүнийг хүртэх зохисгүй атлаа – Бурханы асар ихээр хайрлагдсан хүүхдүүд гэдгээ таньж мэдэхээс эцэстээ биднийг хэн болох маань мөн нэр хүнд маань хамаардаг.

Зан чанараа төлөвшүүлэхэд ажил маань бидэнд тусалдаг ч хүн болохын хувь дахь үнэ цэн маань хийдэг ажлаар маань тодорхойлогддоггүй. Амралтын өдрөө бид ажлаасаа өөрсдийгөө холдуулан тусгаарлаж, Бурханы хэн ойр болохыг цоо шинэ арга замаар мэдрэх боломжтой. Бурханаар тогтоогдсон Амралтын өдрийн тусламжтайгаар бид амар амгаланг хүлээн авдаг. Хүн болохын хувь дахь үнэ цэн маань Бурхантай харилцах харилцаан дээр маань үндэслэгддэг.

Курст суусан хоёр найз хэн болохоо өргөн хүрээтэйгээр тусган харцгаав. Хүнд үедээ тэд хийдэг ажил төрөл эсвэл хүрсэн амжилтаас нь үл хамааран Бурхан өөрсдөд нь хайртай болохыг олж мэдэцгээжээ. Үүний үр дүнд, амьдралдаа тогтвортой бөгөөд урамшуулахуйц харааг олж авцгаав.

АСУУЛТУУД БА ТУСГАХУЙ

  • Нийгэм маань миний үнэ цэнийг хэрхэн үнэлдэг вэ? Бурхан хэрхэн үүнийг минь үнэлдэг вэ?
  • Үл тасалдсан амжилтаар би хэн болохоо тодорхойлдог уу эсвэл Ням гарагт би "хийхээсээ" илүүтэйгээр "байдаг" нэгэн байхад л хангалттай юу?
  • Бурхан доторх үнэ цэнээ өдөр тутмынхаа амьдралд би хэрхэн мэдэрч бас үүнийгээ бусдад хэрхэн харуулж болох вэ?

ЗАЛБИРЛЫН СЭДВҮҮД

  • Долоо хоног бүрийн амралтынхаа төлөө, ямар нэгэн амжилтад хүрэх шаардлагагүйгээр Бурханаар агуугаар хайрлагдсан хүүхдүүд гэдгээ мэдрэх үедээ Бурханд талархагтун.
  • Ажлынхаа төлөө, энэ нь хэрхэн биднийг төлөвшүүлж бас тэжээн тэтгэдгийн төлөө Бурханд таларх.
  • Амьдарч буй нийгмийнхээ гүйцэтгэлд үндэслэсэн байдалд боол болсон хүмүүсийн төлөө залбир. Өөрийнхөө хүмүүсийг нэгэнтээ Та Египетээс чөлөөлсөнчлөн тэднийг Та чөлөөлөөч.
  • Өөрсдийнхөө хэн болохыг Бурханд үндэслэхийнхээ оронд хүрсэн ололт амжилт, гүйцэтгэлээсээ хэт хамаардгийнхаа төлөө бид гэмшиж байна.

САНАЛ БОЛГОХ ЗАЛБИРАЛ

Эзэн, Таны хамгаалалтыг олж авахаар бид ямар ч найдваргүйгээр оролддог хэдий ч үүнийг хэрхэн хийхээ бид сайн мэддэггүй. Өдөр тутмын амьдралаараа нөлөөлөгдсөн байдалтайгаар, хүлээн зөвшөөрөлт ба хайрыг бид хүсэн хүлээх хэдий ч хүрсэн ололт амжилтдаа л бид зөвхөн анхаарлаа төвлөрүүлдэг.

Биднийг эхлээд хайрласны тан төлөө Танд талархъя. Өөрийнхөө хайрыг нөхцөл үл шаардан бидэнд өгсний төлөө Танд талархъя. Биднийг болон сүнсийг минь тэжээн тэтгэж байдгийн төлөө бас бидэнд хэрэгцээтэй бүхий л зүйлээр биднийг хангаж байдгийн төлөө Танд талархъя. Нэмэлт "витаминууд" уух хэрэгцээ бидэнд огт үгүй.

Өөрсдийнхөө өлсөлд цангалтыг Таныг хүсэх тэмүүлэл болохыг ойлгоход Эзэн Та бидэнд туслаач. Таны хайраар тэжээн тэтгэгдэхэд бидэнд туслаач. Таны оршихуйд өдөр бүр хэрхэн байхыг бидэнд харуулаач мөн үргэлж биднийг удирдан чиглүүлээч. Амен.


Жисэла Кэсслэр-Бэртер, Щвецарь дахь, эрүүл мэнд ба боловсролын салбар дахь тусгай удирдлагын функц хэмээх Теологийн тусгай судалгаа шинжилгээний магистр.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Sabbath - Living According to God's Rhythm

Евангелийн Холбооны залбирлын долоо хоног (WOP) бол дэлхийн хэмжээний гэхдээ ихэнхдээ Европын хэмжээнд Европын Евангелийн холбооноос материалаар хангадаг арга хэмжээ юм. WOP 2022 "Амралтын өдөр" гэдэг сэдэвтэйгээр явагдах болно. Уншигчид найман өдрийн туршид Амралтын өдрийн баримтлалд анхаарлаа төвлөрүүлэх урилгыг хүлээн авсан болно: хэн болох нь, хангалт, амралт, өрөвдөх сэтгэл, эргэн санахуй, баяр хѳѳр, өгөөмөр сэтгэл ба найдвар гэх мэт. Эдгээр материал Бурханы хэмнэлийн дагуух амьдралыг (ахин) мэдэж авахад туслах болтугай хэмээн бид залбирч байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Европын Евангелийн Холбоонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.europeanea.org

Холбоотой төлөвлөгөө унших