Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 5 дахь өдөр

Таны сэтгэл хөдлөл бодол санаанаас чинь 80,000 миллээр илүү хурдан аялдаг. Гайхмаар байгаа биз? Энэ гайхалтай мэдээлэл нь хүнд хэцүү зүйл тохиолдоход туршлагагүй бас тогтворгүй мэт мэдрэмжүүд бидэнд төрдөг хэдий ч яаг юү хийх ёстойгоо эсвэл хэн рүү залгахаа бид яагаад тэр дор нь мэддэггүй болохыг ойлгоход бидэнд тусладаг. Үүний эсрэгээр, ямар нэгэн гайхамшигтай зүйл тохиолдох үед хэт их сэтгэлийн хөөрөлдөө автагдах тэр үедээ, дараагийн алхам юу болохыг шийдэх чадвар бидэнд байдаггүй. Бүх л үндэслэлтэй мөн бодит бодол санаа нь бидний төв мэдрэлд сэтгэл хөдлөл илэрсний бүр дараа төрдөг.

Амьдралд хариу үйлдэл үзүүлэх бидний сэтгэл хөдлөлийн асар их хурд нь Христчин хүмүүс ч хүртэл яагаад хуулийн дагуу бус сэтгэл хөдлөлөөрөө удирдуулах гээд байдгыг тайлбарлахад тусладаг. Ямар нэгэн зүйл- эсвэл Хэн нэгэн асар их хурдтайгаар аялдаг сэтгэл хөдлөлийг тань хазаарлах мөн сэтгэл хөдлөлийг тань зөвхөн Ариун Сүнсэнд байдаг үр жимсэнд захирагдахад хүчилэх хэрэгтэй. Хэрэв та сэтгэл хөдлөлдөө таныг угзчин явах боломжийг олгосоор байх юм бол, та үргэлж ичмээр зүйлсийг хэлж, үргэлж зохисгүй авирлах бөгөөд, Бурханы бүтээсэн тэр нэгэн байж хэзээ ч чадахгүй. Та эцэст нь догшин ширүүн, ууртай жимээрээ таарсан бүхнээ хоморголон устгах хурдан хөдөлгөөнт, галт уулын дэлбэрэлтийн үр нөлөөг хүртэх болно.

Зүрхэнд байгаа асуудлуудаа хяналтанд оруулахаас чухал зүйл амьдралд ховор байдаг.

"Зүрх" гэдэг үг хэрэглэгдэх үед, ялангуяа Хуучин гэрээнд, энэ нь хүний сүнс эсвэл бүхий л мэдрэхүй, сэтгэл хөдлөлүүд мөн хүсэл эрмэлзлүүд төрөн гардаг газар гэсэн утгыг илэрхийлдэг. Зүрх тань ямар ч нөхцөл байдалд таны хэрхэн хандахыг тодорхойлдог бөгөөд амьдралын хүсэл ба зорилгын орших газар нь мөн. Библид амьдралынхаа тэр хэсгийг дээд зэргийн анхааралтайгаар "сахь, хамгаал" эсвэл "харж ханд" гэж хэлсэн байдаг.

Таны зүрх бол Бурханд маш их үнэ цэнэтэй бөгөөд үүнд хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ мэтээр хандах хэрэгтэй.

Зүрхэнд өөрт нь асуудал байдаг: таны зүрх хамгаалагдахыг хүсдэггүй. Энэ нь чангаар өөрийгөө илэрхийлэх мөн бүх л үзэл бодлоо илэрхийлэхийг хүсдэг. Таны мэдэрсэн бүх л жижиг мэдрэмжүүдийг зүрх ил гаргах, огин гаргах бас илэрхийлэхийг маш ихээр хүсч байдаг. Библи дээр биднийг зүрхэнд байгаа бүхнээ илэрхийлэх эрхтэй гэж хэзээ ч хэлээгүй- зөвхөн зүрхээ хамгаал гэж хэлсэн.
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү