Сургаалт үгс 4:20-27
Сургаалт үгс 4:20-27 АБ2013
Үгийг минь анхаар, хүү минь Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь Үүнийг хараанаасаа алдаж үл болно Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв. Энэ нь олсон нэгэнд нь амь. Тэр нь бие махбодод нь эдгэрэл. Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу. Мэхлэгч ам Хуурмаг уруул хол байг, чамаас. Нүд чинь цэх хараг Харц чинь эгц байг. Хөл доорх замаа дэнсэл. Зам бүхэн чинь дайвшгүй байг. Зүүн, баруун тийш бүү гуйв, Хөл чинь ёрын муугаас зайлж яваг.