СУРГААЛТ ҮГС 4:20-27
СУРГААЛТ ҮГС 4:20-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул. Үгсийг маань чих тавин сонс. Тэднийг хараанаасаа алдаж болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв. Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд Тэр хүний бүх биед эрүүл мэнд юм. Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм. Мэхлэгч амыг цааш тавь. Заль мэхтэй үгсийг өөрөөсөө холдуул. Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг. Харц чинь урагшаа эгц тусаг. Хөлийнхөө доорх замыг хар. Тэгвэл бүх зам чинь дайвшгүй байх болно. Зүүн, баруун талын аль уруу нь ч бүү гуйв. Хөлөө хорон муугаас зайлуулж яв.
СУРГААЛТ ҮГС 4:20-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Үгийг минь анхаар, хүү минь Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь Үүнийг хараанаасаа алдаж үл болно Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв. Энэ нь олсон нэгэнд нь амь. Тэр нь бие махбодод нь эдгэрэл. Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу. Мэхлэгч ам Хуурмаг уруул хол байг, чамаас. Нүд чинь цэх хараг Харц чинь эгц байг. Хөл доорх замаа дэнсэл. Зам бүхэн чинь дайвшгүй байг. Зүүн, баруун тийш бүү гуйв, Хөл чинь ёрын муугаас зайлж яваг.