Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
Танд сэтгэл санаа бас сүнслэг байдал хоёул байдаг.
Таны доторх орон зайн ихэнх хэсгийг сүнслэг байдал, бага хэсгийг нь таны сэтгэл санаа эзэлдэг. Таны сүнс бол Бурхнаас танд бэлэглэсэн амьдралын тань үндэс бөгөөд та үүгээрээ мөнхийн зүйлсийг ойлгож, олж авдаг. Сүнсгүй байсан бол та хэзээ ч итгэлээрээ алхаж чадахгүй зөвхөн харааны тусламжтайгаар л алхах байсан. Сүнслэг байдал тань итгэлээрээ алхахад, сэтгэл санаа тань зөвхөн хараа, мэдрэхүйн тусламжтайгаар л алхахад зориулагдан таньд өгөгдсөн."Сүнс бол аливаа хүнийг үл ойлгогдох, мөнхийн, үл үзэгдэх зүйлсийг ойлгоход тусладаг, хүний хамгийн дээд, эрхэм зүйл нь юм" гэж Мартин Лютер хэлсэн байдаг.
Таны зан араншин, мэдрэмж, хүсэл тэмүүлэл,хайр, дургүйцэл зэвүүцлийн үндэс суурь нь таны сэтгэл санаа юм. Энгийнээр хэлбэл, сэтгэл санаа нь хүний сэтгэл хөдлөлийн бүх л өнгө давхаргын үүсгүүр нь юм. Библи сэтгэл санааны тухай тайлбарлахдаа сэтгэл хөдлөл амьдралд яаж нөлөөлдгийг ч мөн тайлбарладаг.
Лук номын 12 дугаар бүлэгт Есүс амжилт, үр ашгаар дүүрэн нэгэн баян тариачны тухай түүх ярьдаг. Тэрхүү баян тариачин газраасаа маш их ургац хурааснаас болж, ургацаа хадгалах агуулах нь хүрэлцэхээ болиход, тариачин эр зай муутай, шаардлагад нийцэхгүй амбааруудаа нурааж, оронд нь илүү том, өртөг ихтэй амбаарууд барихаар шийддэг. Тэгээд тэр хүн өөрийн хувь тавиландаа маш ихэд баясаж, сэтгэлдээ "Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац" (ишлэл. 19)гэж хэлдэг.
Бурхан энэ биеэ тоосон хүний төлөвлөгөөг сонсоод, түүний мөнх амьдрал руу тэмүүлэх бодолгүйгээр, зөвхөн эд зүйлсэд тулгуурлан амьдрах шийдвэрт нь урам хугардаг. Уг тариачны сүнслэг байдал нь хоосон, үхмэл бол харин сэтгэл санаа нь зугаа цэнгэл, битүү чигжсэн амбааруудаар дүүрчээ.
Христэд итгэгч олон хүн Есүсийн энэ сургаалд өгүүлэх баян тариачны гаргасантай адил алдааг гаргадаг. Бид өөрсдийн сүнслэг байдал болон сэтгэл санаагаа шим тэжээлээр тасралтгүй тэжээх хэрэгтэй. Хэрвээ та ертөнцийн тааллын болон шунал хүслийнхээ төлөө амьдарч байгаа бол таны сэтгэл санаа замбараагүй өсөж, хяналтаас гарна. Бид хяналтаас гарсан сэтгэл хөдлөлөө зохицуулах тухай маш чухал хэрэгтэй асуулт танд тавихыг минь зөвшөөрнө үү. Таны аль хэсэг чинь илүү эрүүл бас хүчирхэг вэ? Санаа сэтгэл тань уу? Эсвэл сүнслэг байдал тань уу? Христ итгэлт хүн бүрийн тов тодорхой, омог бардам хэлэх хариулт бол "Миний сүнслэг байдал!" юм.

Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү