Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 11 дахь өдөр

Хүчирхэг сүнстэй болоход чухал шаардлагатай хэсгүүдийн нэг бол сүмд итгэмжтэйгээр явдаг байх бас бусад итгэгчидтэй нөхөрлөдөг байх юм. Сүмд явахгүй байх муу зуршилийг хэзээ ч бүү олж ав! Түүний Бие махбодь хамтдаа цугларах үед Бурханы Сүнс тэнд бодитоор оршдог, бөгөөд таныг хамтарсан магтаалын баяр хөөрийг олж нээх тэр л үед Тэрээр сүнсийг тань хүчтэй болгох болно. Итгэгчид болох Түүний Бие махбодид Бурхан хайртай бөгөөд магтахаар, Бурханы Үгийг судлахаар мөн нөхөрлөхийн тулд гэртээ нэг өдрийг өнгөрөөхөөр цугларах нь бидний Аавын зүрхэндээ үнэхээр таашаагддаг. Тэр зүгээр дуртай байдаггүй- биднийг дуртайяа хийхэд Тэр дуртай!

Есүс диваажин руу явсан өдрөөс л эхлэн Сүмийн амьдралын талаарх ойлголт мөн Түүний Нэр дээр цугларах нь Түүний төлөвлөгөө байсан юм. Ганцаараа итгэгч байгаад хол явахгүйг Ариун Сүнс мэдэж байсан боловч, итгэл дотроо хамтдаа нэгдэх үед бидэнд өгөгддөг ялалтын нөөц баялгууд бидэнд хэрэгтэй байсан.

Бусад итгэгчидтэй Түүний Нэр дээр уулзахыг сонгох үед таны дотор болох гайхамшигийг хэзээ ч бүү дутуу үнэл. Бурханы Үг заагдаж буй үед... та өсдөг. Хамтарсан магтаалд та нэгдэх үед... таны амьдрал дахь Ариун Сүнсний үр жимснүүдийн хөрс баяжуулагддаг. Та аравны нэг болон өргөлд өгөх үед... мөнхийн нөлөөлөл үзүүлэх чадвар тань хэд дахин өсч байдаг. Бурханд бүхий л зүрхээрээ үйлчилэхийг сонгосон хүмүүстэй эрүүл харилцаанд орохоор өөрийн санаачилгаар шийдэх үед... гомдол болон уур айсандаа зугтаж эхлэнэ.

Төгс хүмүүс гэж байхгүй учраас төгс цуглаан ганц ч байхгүй. Сүмээс та гомдлыг хүлээн авсан бол, уучилал дотор алхаж мөн таныг гомдоосон тэр хүнийг ивээж ерөөх шийдвэр гарга. Таньтай хаана ч учраа олж чадахгүй тийм байдлуудыг Бурхан сүм дээр л таньтай шийдвэрлэх болно. Сүмд явах нь хуулийг ягштал дагаж байгаа хэрэг биш боловч, энэ нь одоо болон ирээдүйд тань ашиг тусаа өгөх эрүүл сонголт юм! Би баттай хэлье!
Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү