Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
![Holy Emotions - Biblical Responses to Every Challenge](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F255%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурхан таныг цэцэглэн бас дуусашгүй амжилт гаргахаар бүтээсэн. Амьдралынхаа ямар ч үед сэтгэл хөдлөл ба сүнслэг байдлын хувьд бялхсан дүүрэн байхаар Тэр таныг бүтээсэн. Сэтгэл хөдлөлийн хувьд хорчийсон, уур уцаар мөн сэтгэлийн дарамт, санаа зовнилдоо дарагдсан нэгэн байх нь хэзээ ч Түүний таньд зориулсан төлөвлөгөө байгаагүй. Соёлын бохирдол ба ширүүн салхи шуургатай бид бүгдээрээ тулгарахыг Бурхан мэдэж байсан хэдий ч, Түүний бүтээлч сод ухаан нь амьдралын хувьсан өөрчилөгддөг бүхий л үеүүдэд Усан үзмийн модтой холбогдсон хэвээр байх арга замыг бидэнд зааж өгсөн. Сэтгэл хөдлөлийг чинь хүртэл хамааруулан амьдралынхаа бүхий л хэсэгт таныг цэцэглээсэй гэж Бурханы хүсдэг!
"Цэцэглэх" гэсэн Еврей үг нь утга санаа болон хэрэглээгээр маш баялаг үг юм. Энэ нь нэр муутай харайлт болон үсрэлтээсээ өсөлтийг олдог ямар нэгэн зүйл буюу хэн нэгэн гэсэн утгыг үргэлж илэрхийлдэг. "Цэцэглэх" гэдэг үг нь цаг агаар эсвэл ган гачигаас үл хамааран ургаж цэцэглэдэг ургамлыг дүрслэн харуулдаг.
Дуулал номыг бичигч, "Зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэнэ" хэмээн тунхагладаг. Хүнийг тодорхойлохдоо Библи дээр "зөв шударга" гэдэг үгийг хэрэглэх үед энэ нь хүн өөрийгөө Бурхантай холбогдсон байхаар сайн дураараа сонгосон гэсэн үг. Бурхантай холбоотой байдлынхаа хэмжээгээр та цэцэглэх болно! Хэрэв та өдөр бүр Түүний оршихуйд умбах бас Үг болон залбирал дотор цагийг өнгөрөөхийг сонговол, таны амьдрал Түүний зөвт байдалтай холбогдсоноос гардаг өсөлтийн гайхалтай жишээ болох болно.
Маш олон Христчин хүмүүс өдөр бүрийнхээ амьдралд Бурханы бодит оршихуйгаас илүүтэйгээр өнгөрсөн амьдралынхаа зовлонтой байдалтай илүү холбогдсон байдаг. Өдөр бүр Библиэ унших эсвэл уншихгүй байх нь сэтгэл хөдлөлд чинь үнэхээр нөлөө үзүүлдэг. Урам хугарсан үедээ ч магтан дуулах эсвэл магтан дуулахгүй байх нь сэтгэл хөдлөлд чинь үнэхээр нөлөө үзүүлдэг. Таньд сайхан хандахгүй байгаа тэр хүмүүсийн төлөө залбирах нь сэтгэл хөдлөлд чинь үнэхээр нөлөө үзүүлдэг. Үнэхээр нөлөө үзүүлдэг.
Та зөв сонголт хийх үед, Бурхан өсөлтийг өгөх болно! Бурхан таньд амьдрал өгч байгаа учраас сүнслэг байдал болон сэтгэл хөдлөлийнхөө аль алинд нь үсэрсэн бас харайсан өсөлтийг та хүлээн авч эхлэх болно. Ариун сүнсний үр жимс нь таныг Бурханы зан чанар болон араншинг авсан нэгэн болгон гайхамшигтайгаар өөрчилөх болно.
Сэтгэл хөдлөлийн хувьд эргэн тойрныхоо цаг агаарын байдалд хариу үйлдэл үзүүлэх чинь Түүнтэй харилцах гүн гүнзгий бас баялаг харилцааны үр дүн болох хүртэл та Бурхантай хамтран ажиллах ёстой.

Энэ төлөвлөгөөний тухай
![Holy Emotions - Biblical Responses to Every Challenge](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F255%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү