Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
Ганцаардал бол, хэн ч та болон таны амьдрал ямар байгаад санаа тавихгүй байгаа мэт санагдахыг хэлнэ. Ганцаардал бол сэтгэл хөдлөлүүдээс хамгийн сатааруулагч нь байх талтай. Сатан таныг санаа зовнил ба айдсаар бүдрүүлж чадахгүй бол,Сатан хүртэл хоёр хүн ямар хүч чадалтай болохыг мэддэг учраас тэрээр таныг эрүүл харилцаануудаас хөндийрүүлэхийг хичээх болно!
Таньд ганцаараа мэт санагдаж байгаа хэдий ч, Библи дээр амласнаар та хэзээ ч ганцаараа биш гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй. Таны мэдэрч буй бүхэн бодитой биш гэдгийг өөртөө сануулдаг байх ёстой гэдэг бол амьдрал дахь стратеги төлөвлөгөөнүүдийн нэг мөн. Та болон таны амьдрал ямар байгаад хэн ч санаа тавьдаггүй бас та цор ганцаараа хэмээн зүрх тань таньд хэлэхийг оролдох үед, зүрх тань Сатантай ярилцан бас түүний олиггүй худлуудыг сонсож байгаа гэсэн үг.
Ганцаардал мэдрэгдэх үед, та Библиэ нээн өөрийн өрөвдөлтэй мэдрэмжтэйгээ биш харин Бурханы Үгтэй санал нийлэх ёстой. Есүс дагалдагчиддаа хандан сүүлчийн үгээ хэлэхдээ дараах зүйлийн сануулсан, тэд Түүнийг нүдээрээ дахин харж чадахгүй боловч, Тэрээр тэдэнтэй үргэлж хамт байх болно: "үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно" (Maтай 28:20).
Есүсийн тухай гол сэдэв бол та хэзээ ч ганцаараа байхгүй. Хэзээ ч. Сатаны худал нь бидний мэдрэмж ямар байгааг л хэлэхээс биш, сүнслэг бодит байдлыг огт дурсдаггүй. Библид бичигдсэн бодит байдал нь амьдралынхаа өдөр бүрт та Бурханы хайр ба халамжаар хүрээлэгдсэн гэдэг юм. Таныг Бурханы хайраас салгаж чадах юу ч байхгүй; Тэр амласан учраас та Түүний хайр халамжаар найдвартай хүрээлэгдсэн. Ганцаардал бол худал- Бурханы найдвартай Үгийн үнэнд таныг эргэлзэхэд хүргэдэг тийм хортой бас үзэн ядалтаар дүүрэн худал юм.
Үнэндээ Есүс бол таны хамгийн дотны найз мөн, тиймээс өнөөдрөөс эхлэн Түүнд дотны найз шигээ хандаж эхлэ. Зүрх сэтгэлээ Есүст уудла тэгээд Түүний таньд хэрхэн хариулахыг чих тавин сонс. Магтаалын дууг тавин бас Бурханы Үгийг дэлгэн Түүний оршихуйд бүтэн оройг өнгөрүүл. Түүнд зориулж урт хайрын захиа бич бас Түүний оршихуйд байхдаа зүрхэнд байгаа бүхнээ дуу болгон уудлан гарга. Дотно найздаа ханддаг шигээ Есүст хандаж эхлэх үед,ганцаардал тань замхран үгүй болох болно, би баттай хэлье!

Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү