Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 30 дахь өдөр

Та ямар ч сэтгэл санааны тулаантай өнөөдөр нүүр тулан бас тэмцэлдэж байсан хамаагүй, та Бурханы Үгийн мэргэн ухаан ба Ариун Сүнсний хүчийг ашиглаж эхлэх үед, тэдгээр тулаанд та ялах нь гарцаагүй байдаг. Та догшин уур уцаар ба хир буртагтай хохирогч байхаа больсон бөгөөд харин ч та Христын таныг гэсэн агуу хайрын улмаас ялагчаас хамаагүй илүү нэгэн болсон.

Бурхан таны амьдралын өдөр бүрийг төлөвлөсөн бөгөөд баяр хөөр, амар тайван ба ялалт бол Түүний төлөвлөгөөний нэг хэсэг юм. Бурхан таныг сэтгэл хөдлөлийн асуудлуудаа ялан дийлээсэй гэж үнэхээр хүсдэг бөгөөд учир нь та бол энэхүү түүхэн цаг үе дэхь Түүний гайхамшигт төлөвлөгөөний чухал хэсэг нь мөн. Хэрэв та гутарсан байдал, уур уцаар ба сэтгэлийн хямралдаа байсан хэвээрээ байвал, энэ дэлхийд таны хийх зүйлийн төлөө өгөгдсөн билэг авъяас ямар ч үр ашиггүй дэмий үрэгдэх болно. Бурханы хувьд та зүгээр л нэг хэн нэгэн бас урам хугаралт ба айдсаа зохисгүйгээр харуулж болно гэж өөрийгөө хэзээ ч бодож болохгүй. Та бол хүн төрөлхтний олонхийн зүгээр л нэг нь биш, харин та бол энэхүү түүхэн цаг үед маш чухал өөрчлөлтийг авч ирж чадах үнэ цэнэтэй нөөц баялаг мөн.

Чадах чинээгээрээ хамгийн шилдэг нэгэн байх зорилгыг та өөртөө тавьмаар байна уу? Эсвэл Бурханы таны амьдрал дахь төлөвлөгөөнөөс сэтгэл хөдлөлийн хувьд хазайсан хүн төрөлхтний нэгэн тахийсан сүүдэр баймаар байна уу? Та Бурханд хэрэгтэй! Эргэн тойрон чинь нуран унаж байхад баяр хөөр ба амар тайвныг амьдаар харуулагч нэгэн байхын тулд та Бурханд хэрэгтэй. Замбараагүй энэ соёл дунд зөвт байдал ба тэвчээрийн үзэсгэлэнт гарын бүтээл нь байхын тулд та Бурханд хэрэгтэй. Дараах байдлаар тунхаглагч бүх л үеийн хүмүүс Бурханд хэрэгтэй, "Миний амьдралд би болон миний сэтгэл хөдлөл чухал биш. Миний амьдралын утга учир бол Бурханд үйлчилэх болон Түүний зан чанарыг эргэн тойрондоо илчлэн харуулах юм!"

Зүрхнийхээ дууллаар эсвэл амьдралынхаа хашхираанаар алинаар нь та дуурсагдах бол? Өдөр бүрийн сэтгэл хөдлөлийн сонголтуудаасаа шалтгаалан бид бүгд л өв хөрөнгө үлдээдэг. Дараагийн үедээ үлдээх сэтгэл хөдлөлийн болон сүнсний өв хөрөнгө тань санхүүгийн, байр орон сууцны эсвэл үл хөдлөх хөрөнгөнөөс хамаагүй чухал. Таны эргэн тойрон дахь соёлын, гэр бүлийн, эсвэл нөхцөл байдлын хариу үйлдэл болох үлгэр дуурайллыг харан зогсох үедээ, Өөрт нь сонголтыг үлдээдэг хүмүүст Бурхан хамгийн шилдэгээ өгдөг гэдгийг хэзээ ч бүү март!
Ѳдѳр 29

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү