Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 25 дахь өдөр

Бурханд гэртээ байгаа мэт санагддаг ганц газар бол таны магтаал юм. Итгэгчид магтахыг сонгох үед Бурхан хөлөө тэнийлгэн тухлан сууж амс хийдэг. Үүний эсрэгээр, та аашаа үзүүлэх, чанга хашхирах мөн диваажин рүү хандан буруутган хашхирах үед, энэ нь Бурханы хувьд хамгийн тохьгүй оршин байх газар болдог. Бидний зүрх сэтгэл бол Бурханы орших газар учраас бид Эзэнийг оршин байхад тааламжтай тэр уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээн маш хянамгай байх ёстой. Миний яг одоо байгаа нөхцөл байдлыг Тэрээр өөрчилөхөөс илүүтэйгээр Эзэнд миний зүрх сэтгэл ямар байгаа нь илүү чухал болохыг амьдралд тохиолдсон олон нөхцөл байдлуудаас би сурч авсан. Учир нь зүрхэндээ би өдөр бүр улам илүүгээр Түүнтэй адил болохыг хүсч тэмүүлэх үед, би нөхцөл байдлаасаа илүүтэйгээр зүрх сэтгэлд минь юу бий болж буйд залбиралтайгаар анхааралтай хандах ёстой. Нөхцөл байдлууд маань биднийг өөрчлөөсэй хэмээн Тэр хүсч байхад, бид нөхцөл байдлуудыг маань өөрчилж өгөөчээ хэмээн Бурханаас гуйдаг.

Итгэгч хүний хувьд, зовлон ба урам хугарсан байдлуудаа томруулах уу эсвэл ямар ч зовлон дунд Бурханыг томруулах уу гэсэн сонголт таньд өгөгдсөн байдаг. Бидний зарим маань үйлчилдэг Эзэнийхээ тухай ярихаасаа илүү гуниглал болон гай зовлонгынхоо тухай илүүтэйгээр ярьдаг. Санаатайгаар эсвэл санаандгүйгээр юуг томруулах сонголт хийсэн болохыг нь тухайн эмэгтэй юуг илүү ихээр ярьж байгаагаас нь би амархан мэддэг.

Түүнд үйлчилэхийг сонгосон мөн тухайн түүхэн үедээ маш чухлаар ашиглагдсан гайхалтай Бурханлаг хүмүүсийг бодож үзэхэд, урам хугаралттай нүүр тулаагүй нэг ч хүн байхгүй. Естер бол ганц бие авга ах дээрээ өссөн өнчин нэгэн байсан хэдий ч Бурхан түүнийг бүхэл бүтэн Иудей үндэстнүүдийг аврахад ашигласан. Иосеф бол ах нартаа ад үзэгдсэн бас боол болон худалдагдсан нэгэн байсан ч тэрээр Египетийн хоёр дахь эрх мэдэлтэй нэгэн болтлоо өссөн бас нутгийн ахан дүүсээ өлсгөлөнгийн гамшигаас аврах стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Даниел бол гэрээсээ хулгайлагдан, догшин ширүүн арслангийн үүрэнд хүчээр хийгдсэн боловч Бурхан Вавилонд зөвт байдлын хүч болгон түүнийг ашигласан. Бурхан таны дотор хийх ажлаа хараахан дуусгаагүй бөгөөд Тэрээр Өөрөө ялах хүртлээ Хүүхдүүд дотроо ажлаа хийсэн хэвээрээ байдаг! Таны урам хугаралтад таныг үл- томилох эрх мэдэл байхгүй боловч харин Бурханаар ашиглагдах стратеги байршилд таныг байршуулах боломжтой.
Ѳдѳр 24Ѳдѳр 26

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү