Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 26 дахь өдөр

Эмтэрсэн зүрх нь энгийн урам хугаралтаас хамаагүй агуу бөгөөд бүгдийг орвонгоор нь үүрд өөрчилдөг хүчээр бидний амьдралд нөлөөлдөг. Эмтэрсэн зүрх таныг шаналал бас уй гашуугаар дүүрсэн өрөвдөлтэй нэгэн болгох болно. Эмтэрсэн зүрх нь таны амьсгааг давчдуулдаг.

Диваажингийн энэ хэсэгт амьдрах хугацаандаа хүмүүс, үйл явдлууд ба асуудлуудаас болж Түүний хайртай хүүхдүүдийн зүрх эмтрэх болно гэдгийг Бурхан мэдэж байсан бөгөөд тиймээс Түүнд таны амьдралд тохиолдох хамгийн сэтгэл гонсойлгосон үед ч зориулсан төлөвлөгөө байдаг.

"Эмтэрсэн" гэдэг үг нь Еврей хэлэнд шабаар буюу "догшиноор урж тасдах, эвдэх эсвэл сүйрүүлэх; бэртээх, зэрэмдэглэх, хага цохих эсвэл сүйтгэх" гэсэн утгатай. Эртний Еврей хэл бол маш тодорхойлсон хэл бөгөөд энэ шабаар гэдэг үг нь тодорхойлогдоод зогсохгүй бас хэрэглэгддэг онцгой нөхцөл байдалтай үг юм. Энэ үг нь асар хүчтэй салхинаас болж хага үсэрч хэмхэрсэн хөлөг онгоцыг тодорхойлоход хэрэглэгддэг. Өгөөшөө уран тасчиж буй аймшигт зэрлэг адгуусын үйлдлийг тодорхойлоход энэ үг бас хэрэглэгддэг. Үгчилвэл "зүрх нь тасчин урагдсан нэгэн" хэмээн орчуулагдах боломжтой.

Энэхүү Бичээсийн ишлэл дээрх "зүрх" гэдэг үг нь лэб буюу хүний сүнс эсвэл зүрхийг хэлсэн. Энэ нь хүний ёс зүйн зан чанар, хүсэл эрмэлзэл, сэтгэл хөдлөл, дур хүсэл, тэр ч байтугай оюун бодол ба ой санамжийг агуулдаг.

Дуулал номыг бичигч нь ийнхүү тунхагласан байдаг "ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг", бөгөөд түүний үгс зөөлөн хайр халамж ба агуу энэрэлийн хамт бичигдсэн. Бүхий л үеийн Христчин хүмүүст, Тэрээр төсөөлөхийн аргагүй зовлонг хатуужилтайгаар туулж буй хүмүүсийг Эзэн хайрлан халамжилдаг гэдгийг сануулж байна. Энэ зовлон нь таны амьдрал дахь агуу их шуурганаас эсвэл зэрлэг бас догшин тэр нэгэн хүнээс үүдэлтэй байж болох хэдий ч Эзэн халамжтайгаар таны хажууд зогсож, таны эмтэрсэн бас цус алдаж буй зүрхэнд анхаарал халамжтайгаар хандаж байна.

Хэрэв та ийм зовлонтой нөхцөл байдалд хэзээ нэгэн цагт орж байсан бол, таныг хэзээ ч Бурханы хайр халамжаас салаагүйг би баттай хэлж чадна. Хэрэв та өнөөдөр, сэтгэл хөдлөлийн хувьд навсайсан бас өнөөдрийн цаана хэрхэн гарахаа мэдэхгүй байгаа бол, Тэр яг одоо таньтай хамт гэдгээр би таныг тайтгаруулахыг хүсч байна.

Бичээс

Ѳдѳр 25Ѳдѳр 27

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү