Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 28 дахь өдөр

Таныг жалганд байгаа учраас Бурхан, Бурхан байхаа больчихоогүй. Таныг урам хугарсан эсвэл эмтэрсэн зүрхтэй байгаа учраас Тэрээр сайн сайхны ба эелдэг байдлын Бурхан байхаа больчихоогүй.

Бид бүгдээрээ л уулын орой дээр бүх амьдралаа өнгөрүүлэхийг хүсдэг. Бид бүгдээрээ л уулын тэр цэвэр агаарыг эрч хүчтэйгээр амьсгалах ба бахдмаар үзэсгэлэнг харж байхыг хүсдэг. Жалганд байхдаа хэзээ ч харж чадахгүй зүйлсийг та уулын оройгоос харах боломжтой. Уулын оройгоос аливаа зүйлс зөв талаасаа харагддаг. Дэлхийн хамгийн дээр байгаа мэт таньд харагдах болно. Хатан хаан- уулын хатан хаанд энэ нь яг тохирсон газар!

Гуниг ба урам хугаралтын жалганд хэн ч газар худалдан авахыг хүсдэггүй. Нам дор газарт харагдах зүйл маш ихээр хязгаарлагдсан байх бөгөөд дараагийн ойн төгөлөөс цаашхийг та харж чадахгүй.

Үнэндээ хөндийд л ургамал болон цэцэг ногоо дүүрэн ургадаг. Уулын орой дээр юу ч ургадаггүй бөгөөд тэнд хад чулуу ба бул чулуу л байдаг. Уулын орой бол товхиноход зохистой газар биш- хөндийд товхинох нь зохистой. Хөндийд л таны амьдралын хамгийн гайхамшигт өсөлт болох бөгөөд тэнд л Ариун Сүнсний үр жимс сэтгэл татам гоёмсгоор ургах болно. Дараах байдлаар хэлээд үзье: Таны зүрх эмтэрсэн тэр хөндийгөөс л хамгийн арвин ургац хураагдах болно.

Амьдрал сайхан бас бүх зүйл гайхалтай харагдах үед л Бурхан бидний аягыг дүүрч бялхсан байлгахыг хүсдэг юм биш; Тэрээр бидний аягыг зовлонгийн хөндийд болон эмтэрсэн байдлын цөлд ч бас дүүрч бялхсан байхыг хүсдэг. Таны эмтэрсэн зүрхийг эдгээх бас өлсгөлөн сүнсийг тань хооллох ерөөлийн ширээг Бурхан таны өмнө засдаг.

Таньд өгөгдсөн зүйлийг хүчингүй болгох хүч урам хугаралтад байхгүйг мэддэг хүмүүс байгаасай хэмээн Бурхан таниас хүсдэг. Эмтэрсэн бас цөхөрсөн үедээ таныг Түүний оршихуйд тухлан суудаг хүн байгаасай гэж Бурхан хүсдэг. Бурхан таныг хэзээ ч буруутгадаггүй харин үргэлж ивээж ерөөдөг Христчин хүн байгаасай гэж хүсдэг. Амьдралынхаа хамгийн хэцүү үед ч үр жимс гаргадаг итгэгч байгаасай гэж Бурхан таниас хүсдэг.

Бичээс

Ѳдѳр 27Ѳдѳр 29

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү