Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 24 дахь өдөр

Бидний урамыг хугалах зүйл амьдралд маш олон байдаг. Урам хугаралтыг та өөртөө зөвшөөрөх үед хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлд урам хугарсан байдалд амьдралынхаа ихэнх хэсгийг та өнгөрөөх боломжтой. Бидний өндөр шаардлагад хэзээ ч хүрдэггүй хүмүүс болон үйл явдлуудаас болж урам хугаралт нь бидний амьдралын өнгө төрх болон хувирах нь амархан байдаг.Ром номыг бичсэн дагалдагч Паул, урам хугарахгүй байх арга замыг бидэнд зааж өгсөн! Бичээсийн энэхүү тактикийн хувьд чухал сургаалиар дамжуулан Паул бидэнд, урам хугаралт нь бидэнд оногдсоныг хүчингүй болгох хүч чадалгүй гэдгийг тэвчээртэйгээр зааж байна! Бурхан таныг сайн сайхан болон хувь тавиланд томилсон бөгөөд Бурханы аль хэдийн хийсэн эдгээр зүйлсийг хүчингүй болгох хүч чадал урам хугаралтад байхгүй. Өдөр бүрийн амьдрал дахь урам хугаралтаас болж бид сэтгэл санааны хувьд стресст автах болон цөхрөх үедээ, бид өөрсдийнхөө амьдрал дахь урам хугаралт бүрт хэт их эрх мэдлийг өгч байдаг. Урам хугарахгүй байх гайхалтай түлхүүрүүдийн нэг бол үүнийг зөв талаас нь харах юм.

"Үл томилох" гэдэг нь хувь тавилан тань үүрд өөрчилөгдсөн; нэгэнтээ таньд утга учир ба хувь тавилантай амьдрал өгөгдсөн байсан боловч урам хугалах үйл явдал нь таны тэнгэрлэг зорилгыг мөнхөд өөрчилсөн гэсэн үг. "Үл томилох" гэдэг нь нэгэнтээ та томилогдсон байсан ба зарим нөхцөл байдлууд таны томилгоог хулгайлсан гэсэн утгыг агуулдаг. Өдөр бүрийн тохиолдлууд эсвэл үйл явдлуудад Бурханы таньтай тогтоосон томилолтыг хүчингүй болгох эрх мэдэл байхгүй!

Урам хугаралтад биднийг бүхий л зүрхнээсээ баяр хөөрөөр ханддаг байхыг бүх л үеийн Христийн Бие махбодид Паул даалгасан. Кинг Жэймз Библи орчуулга, "-түүгээр ч барахгүй бид зовлонтойдоо баярладаг..." гэсэн гайхалтай үгсийг хэрэглэсэн байдаг.

Бид буруугаар үйлдэж байсан болох нь харагдаж байна! Бүх Үнэн рүү биднийг хөтлөгч Библи, урам хугаралт бол баярлахуйц зүйл гэдгийг хэлсээр байхад, зовлон зүдгүүр, эсвэл урам хугаралт нь гунигтай, амьдралыг-өөрчилөхүйц саад бэрхшээл мэтээр бид ташаа ойлгосоор ирсэн. Эдгээр нь бид Христчин болохынхоо хувьд яах аргагүй бусдаас өөр гэдгээ харуулах, бидний дотор буй сүр жавхланг илчилэн харуулах боломж юм. Урам хугаралтаас болж бид уйлахгүй, харин урам хугарсан үедээ ч бид баярлах болно. Урам хугаралтаас болж бид цурхиран уйлахгүй, харин бид Бурхан Өөрийнхөө хурууны хээг илчлэн харуулахыг хүлээх болно.

Бичээс

Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү