Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 23 дахь өдөр

Давид бол ердийн бус зүрх сэтгэлтэй энгийн л нэгэн байсан. Тэр та бидэнтэй адилхан л сэтгэл хөдлөлийн хувьд уур уцаартайгаа тэмцэлддэг байсан. Тэрээр тоогоо алдсан тийм олон удаа гутралын хар нүхний ирмэг дээр зогссон бөгөөд сэтгэлээр унахтай тэмцэлдэх ямар байдгыг тэр сайн мэддэг байсан. Бодол санаанууд, сэтгэл хөдлөлүүд ба зан чанарууд маань төрөн гардаг газар болох сүнсэндээ Эзэнийг ерөөхийг тушаахыг Давид сонгосон. Энэ өгүүлбэр нь захиран тушаах хэлбэрээр өгүүлэгдсэн ба энэ нь сонгох зүйл биш боловч тодорхой тушаал юм. Давид, ийнхүү хэлж байсан, "Сүнс минь,хичнээн сул дорой мэт санагдаж байсан хамаагүй, чи Эзэнийг ерөөх болно! Зан ааш минь, больж үз, зүгээр л Эзэнийг магт! Одоо! Сэтгэл хөдлөлүүд минь, гоншигносон, гомдоллосон амаа хамхин Эзэнийг магтахаар амаа нээ!Магтаал бол өөр юу ч хүч хүрэхгүй тийм арга замаар таны амьдралын уур амьсгалыг шинээр тогтоох болно. Нэг л хүн, цор ганц хүн л таныг баярлахгүй байлгаж чаддаг. Үүндээ магадгүй та диаволыг буруутгахыг оролдох боловч түүнд зүрхийг тань дуулахыг болиулах хүч чадал байхгүй. Диавол үнэндээ таны магтах чадварыг дуугүй болгох хэрэггүй болохыг ойлгосон, учир нь диаволын зальтай арга замын шаардлагагүйгээр тэр хүн үнэхээр сайн ажилласан. Та болон магтаалын симфони тэсрэлтийн дунд зогсогч тэр хүчирхэг зогсоогч нь хэн юм бол? Та! Та үүнийг хийдэг! Тийм ч- их-аюул заналхийлээгүй сэтгэлээр уналтанд идэгдэх үедээ та баярлахгүй байх сонголтыг хийдэг.⏎⏎Есүсийг бүх л зүрхээрээ хайрладаг Христчин хүн баярлахгүй байх сонголтыг хийх ганц л шалтгаан байдаг. Маш олон янзын арга замаар илэрхийлэгддэг ганцхан л шалтгаан байгаа. Амиа бодсон байдал. Өөрийгөө л гэсэн амьдрал. Ганцхан өөрийгөө л боддог. Хамгийн тэргүүн байхыг хүсдэг! Өөрийгөө хамгаалах байдал. Миний хүссэнээр хий эсвэл хийхгүй байх. Би л болж байвал боллоо. Би хийхийг хүсэхгүй байна. Би хийхийг хүсэхгүй байгаа л бол хийхгүй.⏎⏎Энэ бол таны сонголт. Өнөөдөр та өөрийгөө томруулах уу эсвэл Бурханыг томруулах уу гэдгээ сонго. Өнөөдөр сонголтоо хий.

Бичээс

Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү