Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
![Holy Emotions - Biblical Responses to Every Challenge](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F255%2F1280x720.jpg&w=3840&q=75)
"Цаг хугацаа бүх шархыг эдгээдэг" гэсэн үнэ цэнэтэй үгнээс Христчин хүмүүс хүртэл зовж шаналсан үедээ тайтгарлыг олж авдаг.
Би чангаар- БИ САНАЛ ЗӨРЖ БАЙНА!! Цаг хугацаанд эдгээх өөрийн хүч байхгүй гэж хэлж болох уу. Зөвхөн Бурханд л эдгээх хүч байдаг! Арван жилийн өмнөхтэй адил өнөөдөр ч уурласан гомдсон хэвээрээ л байгаа эмэгтэйчүүдийг би танина. Цаг хугацаа тэдний сүнсийг эдгээгээгүй л байна. 30 жилийн өмнөхөөсөө ч илүүтэйгээр бусдыг буруутгасаар байгаа эмэгтэйчүүдийг би танина. Эдгээр туйлдаж ядарсан эмэгтэйчүүдийг цаг хугацаа эдгээгээгүй л байна.
Зөвхөн Есүст л эдгээх хүч байдаг бөгөөд тиймээс таны зүрх эмтэрсэн бөгөөд та тайтгарлыг хайж байгаа бол, цаг хугацаанаас болж биш Түүнээс болж гайхамшиг ирдэг Түүний оршихуйд нэвтрэн орох ёстой. Таны зүрхийг өнөөдөр эдгээхийн тулд зүрх нь эмтэрсэн хүмүүст Түүний онцгойлон өгдөг асран сувилах дотно байдлыг Түүнд зөвшөөрч байна уу?
Эзэнээс өөр хэн ч эмтэрсэн зүрхийг эдгээж чадахгүй. Бусад хүмүүс үгсээрээ таныг урамшуулан бас тодорхой хэмжээний эдгэрлийг авч ирэх боловч туйлын эдгэрэл нь үргэлж Эзэнээс ирдэг. Эелдэг үйлдэл ба үйл хөдлөл нь эмтэрсэн зүрхнээс өргөсийг авч хаях боломжтой боловч, Эзэнээс өөр юу ч бас хэн ч таны амьдрал дахь эдгэрлийн титмийг сольж өгч чадахгүй. Таны амсаж буй их зовлонг эдгээх тэнгэрлэг чадвар, хүч чадал ба хайр Түүнд бий.
Бурхан таны сүнсийг шинэчлэх бас таны эрүүл мэнд ба итгэл найдварыг эргүүлэн авч ирэхэд энэ нь зайлшгүй шаардлагатай тохиолдолд сүнслэг зүрх шилжүүлэн суулгах ажиллагааг хийх чадвартай. Таны зүрх эмтэрсэн үед энэ нь боломжгүй мэт санагдах боловч энэ нь Бурханд боломжтой! Бурханы хүсэл бол үргэлж сэргээн босголт болон эдгэрэлт байдаг.
Ариун Сүнс дуулал номон дахь " -тэдний шархыг боодог" гэсэн үгсээр дамжуулан харилцахыг хичээж буй ойлголтыг бид түвэггүй ойлгох болно. Еврей хэлээр дамжуулан будсан үгэн зураг нь маш үзэсгэлэнтэй бөгөөд урж тасчигдсан хэсгүүдийг нийлүүлэн оёж буй оёдолчинг дүрсэлдэг. Хэрэв таны зүрх эмтэрсэн байгаа бол, найз минь, амархан бас төгс төгөлдөр оёх мэргэжлийн ур чадвартай Нэгэнийг би мэднэ. Тэр таны эмтэрсэн зүрхийг анагаах чадвартайгаар зогсохгүй, үүнийг хийх хүсэл эрмэлзэл Түүнд байдаг.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Holy Emotions - Biblical Responses to Every Challenge](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F255%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү