Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 29 дахь өдөр

Ямар ч маргаангүй, бидэнтэй байнга тулалдаж байдаг дайсан бидэнд байдаг, учир нь Бурханы бидэнд бэлдсэн амьдралаар биднийг амьдраасай тэр хүсдэггүй.

Таны бялхсан амьдралыг хулгайлахаар оролдохоос ч диавол буцахгүй. Дайсны зэвсгийн агуулахад байдаг ихэнх зэвсгүүд нь сэтгэл санааны хариу үйлдлүүд байдаг, учир нь тэр бидний сүнсэнд гар хүрч чадахгүй бөгөөд тиймээс түүний ээдрээтэй төлөвлөгөө бол бидний сэтгэл зүрхтэй холбогдох байдаг. Биднийг диавол үл уучлагдах ёстой хүмүүс эсвэл бидний зовлонг хэн ч мэдэхгүй гэсэн бодлуудаар хуурахыг хичээх болно. Түүний худалтай бид санал нийлэх үед, бидний сэтгэл хөдлөлийн зуршилууд Бурханы бялхам дүүрнээс илүүтэйгээр диаволын сонголтуудыг дуурайх болно.

Христчин хүмүүсийн бялхсан амьдралаар амьдрах чадварт саад болохыг хичээдэг Сатаны илт арга замуудын нэг бол тэднийг үргэлж сөрөг сэтгэл хөдлөлтэй байх ёстой мэтээр итгүүлэх байдаг. Та өөрийгөө санаа зовж байхдаа таарсан нэгэн гэдэгтэй диаволтой санаа нийлэх, бусдыг үл уучилах эсвэл догшин ширүүн уур уцаарыг бусдад үзүүлэх үед диавол баярлан хөөрч улмаар хүн төрөлхтний ой гутам хэв маягт таныг оруулахаар мэхлэж чадсандаа баярлан муухай хоёр алгаа хооронд нь үрж суудаг. Бурхан таныг диаволтой санал нийлээсэй гэж хүсдэггүй: Тэрээр таныг Өөр шигээ байгаасай гэж хүсдэг. Бурханы төлөвлөгөө таныхаас бас диаволынхоос хамаагүй дээр гэдгийг зөвшөөрөх хүртэл тань хүмүүжүүлтлээ Бурхан таньд хайртай!

8 эсвэл 88 настай ч бай хамаагүй, хэн ч хүмүүжүүлэгдэх дуртай байдаггүй. Бурханы чухал арга замаар ашиглагдахыг хүсдэг хүн, амьдралд үзүүлэх махан биенээс гардаг хариу үйлдлийг ялан дийлэхийн тэнгэрлэг ач холбогдлыг ойлгодог гэсэн үг. Өөрийн махан биеэ хүмүүжүүлээд зогсохгүй махан биеэ үхүүлэхийг сурах хүртэл таны сэтгэл хөдлөл хэмээн нэрлэгддэг таны махан бие нь сүнс болон таны доторх Бурханы Сүнсний эсрэг зогсож байдаг.

Хамгийн ихээр хүсдэг зүйл тань Ариун Сүнсний үр жимсийг мөн Бурханы зан чанарыг харуулагч байх бол, махан бие дотроо үхэх ба сэтгэл хөдлөлөө хүмүүжүүлэх нь таны гарцаагүй төлөх ёстой төлөөс мөн. Энэхүү хүнд хүчин зүтгэл гаргалтад та Бурхантай хамтран ажиллаж чадвал, энэ түүхэн цаг мөчид та Бурханы чухал төлөвлөгөөг биелүүлэх боломжтой болно.
Ѳдѳр 28Ѳдѳр 30

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү