Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
Заримдаа бидний хамгийн хайртай хүмүүс хамгийн муухай байдлыг минь ил гаргахад хүргэдэг. Бидний өдөр бүр харилцдаг тэр хүмүүс бүх л Христчин эерэг талуудыг маань муухай зан чанар болон ил гарах хүртэл байдалд биднийг хүргэдэг.
Бурханаар санаатайгаар бидний амьдралд өгөгдсөн мэт хэцүү хүмүүстэй бид бүгд л таардаг. Төсөөлөөд үз! Хэцүү хүмүүст эелдэг хандана гэдэг итгэтлээ Бурхан таньд хайртай. Бурхан таныг Ариун сүнсний үр жимс ургуулаасай гэж хүсдэг учраас таны амьдралын сайхан хүрээнд нэвтрэн орохын тулд тэр бүдүүлэг, уур уцаартай эмэгтэйг зөвшөөрдөг. Хайрлахад хэцүү нэгнийг хайрладаг, эелдэг бус хүмүүст эелдгээр ханддаг, тэвчээр алдмаар нөхцөл байдалд ч тэвчээртэй байдаг бас эрс бүдүүлэг нэгнийг ерөөдөг тийм бүх л насны хүмүүс Бурханд хэрэгтэй байдаг.
Тэсвэрлэшгүй бүдүүлэг хүмүүсийг хайрлуулахаар Бурхан үнэндээ таныг бүтээсэн; таныг төлөвших болно гэдэгт Тэрээр итгэсэн бас хүмүүсийн сүнслэг байдлын харанхуйд Түүний алдрыг өөрөөсөө гэрэлтүүлэх болно гэдэгт итгэсэн учраас Тэр таныг энэ түүхэн цаг мөчид байршуулсан. Үүнийг та өөрийн зан чанараар эсвэл эцэг эхээс тань өвлөн үлдээсэн сэтгэл хөдлөлд тулгуурлан хийж хэзээ ч чадахгүй. Та Есүстэй адил болохоор зүрхэндээ шийдсэн үед л та үүнийг хийж чадах болно. Өөр шигээ биш Есүс шиг болохоор шийдсэн үед та үүнийг хийж чадах болно. Түүний арга зам таныхаас хамаагүй дээр, Бурхан бүхнийг мэддэг хэмээн шийдэх үед та үүнийг хийж чадах болно.
Шуургатай нөхцөл байдалд хайрыг харуулан бас сэтгэл хөдлөлөөрөө хандан дүрсхийн уурлаж хариу барихын оронд эелдэг байхыг сонгох үед, та дараах зүйлийг хэлж байгаа гэсэн үг, "Би Эцэгтэйгээ адилхан хандах болно! Би бол Түүний гэр бүлийн гишүүн бөгөөд бид бусдад ийнхүү ханддаг! Бид хайрлахад хэцүү хүмүүсийг хайрладаг. Уур уцаартай хүмүүст эелдэг байдлаар хандах нь гэр бүлийн маань үүрэг." Хайрлахад хэцүү хүмүүсийг хайрлах боломжийг таньд олгодог гэр бүлийн генийн кодыг хүлээн авсан нэгэн гэдгээ хэзээ ч бүү март. Христчин хүмүүс ийнхүү үйлддэг!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү