Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
Амьдралд минь тулгарсан хэцүү хүмүүсийн зан аашийг "өөрчилөх" нь маш ховор гэдгийг би туршлагаасаа суралцсан юм. Хэцүү хүмүүст сэтгэл хөдлөлөөр хариу үзүүлэх нь хэзээ ч удаан үргэлжилэх өөрчлөлтийг авч ирдэггүй. Бурхан таныг тэр хэцүү хүний хэвийн бус зан чанарыг зөөлрүүлэхийн тулд биш харин тэдний төлөө залбируулахаар тэдний амьдралд байршуулсан байх магадлалтайд би итгэдэг. Ууртай бас түвэгтэй үглээ хүмүүсийг Бурхан бидэнд өгдөг болох нь дараах энгийн тэгшитгэлтэй адил: Хайр+ Залбирал= Ялалт.
Бурханы стратеги төлөвлөгөөнд сэтгэл хөдлөл тэр бүр оролцдоггүй боловч үргэлж элбэг тунгаархи хайр ба залбиралын хольц нь ялалтын үр дүнг авч ирдэг. Үгээрээ бусдыг дүрдэг, өвтгөдөг бас тэднийг хянадаг хуй салхи мэт бадарчин байлгахаар Бурхан таныг бүтээгээгүй. Өөрийнхөө төлөө гэхээсээ илүү Хаанчлалд үйлчилэх тийм хүн байлгахаар Бурхан таныг бүтээсэн. Хэцүү хүмүүс таны үгнээс зугтааж чадах боловч, таны залбирлаас хэзээ ч зугтааж чадахгүй. Бид юунд итгэдэг болон хичнээн хэцүү байсан ч бусдад хэрхэн хандаж байгаагаа салгаж болохгүй.
Гомдол болон уур хилэнд таарсан зүйлийг эелдэг байдаг хэмээн нэрлэдэг. Уур уцаар ба бухимдлыг дийлэх арга зам бол уян зөөлөн сэтгэлтэй байх юм. Доромжлолыг даван туулах арга зам бол уучлал юм.
Амьдрал дахь хавчигч нэгнийг төлөвшсөн, Бурханлаг Христчин л ивээж ерөөх чадвартай. Бид хэл яриагаараа, зүрхний байдлаараа, сэтгэл хөдлөлөөрөө бас үйлдлээрээ тэднийг ерөөх чадвартай. Та нарын зарим нь дараах зүйлийг бодож байж болох юм, "Кэрол, та манай нагац эгч Матилдаг мэдэхгүй л байна даа! Тэр бол хайрлахад үнэхээр хэцүү нэгэн!" Нагац эгч Матилдагийн жишээнд өгөх миний хариулт таньд таалагдахгүй байж болох ч, Нагац эгч Матилдад чинь Хэн Нэгэн хайртай бөгөөд Түүний нэр бол Бурхан, тиймээс Эцэг шигээ хайрлаж эхлэ! гэж би хэлэх байна даа.
Бид бүгдээрээ ямар нэг талаараа хайрлахад хэцүү тийм л хүмүүс, тийм биш гэж үү? Бид бүгдээрээ хааяа хааяа санаа зовоосон, шулуухан бас ааш муутай нэгэн болж хувирах гээд байдаг боловч, биднийг хайрлахад хэцүү болгодгын шалтгаан бол мөн чанартаа бид хайрлагдахыг хүсэн хашхирч байдагт оршдог гэдэгт би итгэдэг. Зарааг хайрлахаар гаргасан таны шийдвэр тэднийг зэвсгээ бүр мөсөн хаяхад хүргэх олон тохиолдлууд амьдралд байх болно.
Хэрэв та амьдралдаа байгаа хэцүү хүмүүсийг ерөөсөн хэдий ч уучилахаас татгалзвал, та хэцүү нэгэн болох аюулд байна гэсэн үг. Амжилт бүхий бас ирэх ялалтыг баталгаатай өгдөг тэгшитгэл бол :
Хайр+ Залбирал= Ялалт!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү