Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 21 дахь өдөр

Сэтгэлээр унах гэж яг юүг хэлэх вэ? Сүнсний энэхүү толгойн өвчнийг яг "гутранги байдал" гэж тодорхойлж болохгүй, учир нь сэтгэлээр унасан үедээ та аливаа зүйлийг хийх чадвартай хэвээрээ байдаг. Нэг хөлөө нөгөөгийнхөө өмнө тавихаар удаан ч гэсэн сонголтыг та хийсэн хэвээрээ байдаг. Хариулт тань ухаалаг гялалзсан эсвэл дуу шуутай биш хэдий ч, та бусадтай харилцсан хэвээрээ байдаг. Нөмрөгний доор нуугдан удаан гэгч нь унтах бас чив чимээгүй байх сайхан сонсогдож байгаа хэдий ч та агуй дотор хараахан орж нуугдаагүй байгаа. Өдөр бүр. Бүтэн өдөржин.

Бүтээмжийнхээ дөнгөж тал хувиар үйлдэж байгаа хэдий ч, та өглөө бүр орноосоо өндийх чадвартай байгаа. Та гутралд ороогүй байгаа хэдий ч ямар ч зүйл таныг баяр хөөртэй болгох эсвэл сэтгэлийг тань хөдөлгөдөггүй. Өдөр хоног ямар ч утга учиргүй саарал хоосон зүйл мэт урсан өнгөрсөөр л. Хааяахан та инээмсэглэх боловч энэ нь хэзээ ч таны зүрхэнд бүрэн утгаараа хүрдэггүй. Таны босч явах чинь... боссон явсан болдог. Хаашаа ч юм. Та хаашаа босч явсныгаа тийм ч сайн мэддэггүй!

Энэ бол өдөр бүрийн төлөвлөгөө бөгөөд сэтгэлээр уналтыг бут ниргэх баталгаатай амьдралын стратеги мөн. Өдөр бүр нь таньд Эзэнээс өгөөмрөөр өгөгдсөн бөгөөд энэ нь өдрөө магтаалаар залуурдах шинэ боломж юм. Бурхан таньд энэ өдрийг өгсөн бөгөөд Тэрээр таныг бодон байж энэ өдрийг бүтээсэн. Тэрээр таны амьдралын бүх өдрүүдийг төлөвлөсөн бөгөөд үүнд үргэлж магтаал их хэмжээний тунгаар агуулагддаг. Өдөр бүрийнхээ амьдрал дахь Бурханы төлөвлөгөөнд ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байгаадаа та итгэлтэй байхыг хүсч байвал, та өдрөө магтаалаар эхлэж, өдрөө магтаалаар дүүргэн улмаар талархлаар өдрөө төгсгөж байх нь маш чухал. Нойрноосоо сэрсэн хамгийн эхний мөчөөсөө эхлэн унтах хүртлээ Эзэнийг л ганцхан томруулж, Түүнд хэзээ ч эргэлзэхгүй байхыг сайн дураараа сонго. Бид Эзэнийг буруутгадаг хүмүүс биш, бид Эзэнийг ерөөдөг хүмүүс!

Бичээс

Ѳдѳр 20Ѳдѳр 22

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү