Матай 5:38-48

Матай 5:38-48 АБ2013

«Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн уруу нөгөө хацраа ч бас эргүүл. Хэн нэгэн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг. Хэн нэгэн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв. Гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий. “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм. Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийн үйлддэг бус уу? Та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харийнхан ч хүртэл ингэдэг бус уу? Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.

Матай 5:38-48 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна