Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
Айдас ба санаа зоволт нь таньд байдаг асуудал бол, эдгээр нь яг хаанаас ирсэн болохыг би таньд хэлж чадна! Айдас ба санаа зоволтыг бодол санааныхаа мэдээллийн санд суулгасан Христчин хүмүүс диаволоос өөрөөс нь гол мэдээллээ авдаг. Шулуухан хэлэхэд- та буруу дуу хоолойг сонсож байна! Дууг хаах товчийг дараад Библиэ нээ!
Грек үг болох "айдас" нь Эртний Еврей болон Грек хэлэнд хоёуланд нь ямар нэгэн зүйлээс эсвэл хэн нэгнээс зугтаах эсвэл дүрвэх гэсэн утгыг агуулдаг. Тэгэхээр, Библи дээр "бүү ай" гэж тушаасан байдаг нь зарчмын хувьд "Бүү зугтаа!" гэсэн үг. Айдас төрүүлэм нөхцөл байдлаас тэр бүр бие махбодын хувьд бүх хүмүүс зугтаагаад байдаггүй, харин бодол санааныхаа хувьд ихэнх хүмүүс зугтаадаг талтай.
Библи дээр "бүү ай" гэсэн холбоо үг дор хаяж 144 удаа давтагддаг! Тэгэхээр Библи дээр "бүү ай" гэж хэлж байгаа нь бүү зугтаа гэсэн үг юм. Та айсан эсвэл санаа зовсон үедээ, зугтаахын оронд, Бурханы таньд бэлдсэн бүхэн рүү тэмүүлэн урагшаа гүйх хэрэгтэй. Таныг Бурханы ивээл ерөөл ба хүч чадлаас зугтаалгуулахын тулд Сатан таньд айдсын сүнсийг өгөхийг хичээдэг. Зугтаахын эсрэг бол урагшаа тэмүүлэх юм. Бүхнээс Дээд Бурханы хүүхдүүд болохоо бас Христэд үйлчлэхийн утга учрыг мэдэх үедээ, та урагшаа тэмүүлдэг. Худал хуурмагийн эцэгээс ирэх бодолд цагийг бүү дэмий үр харин зорилгодоо хүрэхийн тулд урагшаа тэмүүл!
Та айсан хэвээрээ байгаа бол, Бурханы мутраас холдон өнгөрсөн рүүгээ буцаж гүйж байна гэсэн үг. Хэрэв та урагш тэмүүлж байгаа бол Христ Есүс доторхи эрхэм дээд дуудлагын шагнал руу ойртож байгаа гэсэн үг!
Айдсын сүнс бол таньд Бурханаас өгөгдөөгүйг та одоо мэдсэн. Бурханаас таньд юү өгөгдсөн бэ? Тэр таньд хүч чадал, хайр ба амар тайвны сүнсийг өгсөн. Та бол хүч чадалтай нэгэн юм гэдэг мессэжийг оюун бодолдоо оруулах хэрэгтэй! Таны ямар хүч чадалтай болохыг диавол мэддэгийг та мэдэх үү? Тэр таныг ямар хүч чадалтай болохоо бүү мэдээсэй гэж хүсдэг! Айхгүйгээр- бас чангаар ийнхүү тунхагла:
Би айсан хэвээрээ байхгүй харин Бурханы надад зориулан бэлдсэн бүхэн рүү урагш тэмүүлэх болно!
Сайхан санагдаж байгаа биз, үүний дараа?

Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү