Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 13 дахь өдөр

Ээж аав хоёрыг маань гэрлэх үед аавын маань эцэг эх тэдэнд хуучин шургуулгатай шүүгээ өгсөн. Үнэндээ энэ шүүгээ өвөө эмээгийн маань тахианы байранд хэдэн арван жил болсон ба манай эцэг эх үүнийг шинэ гэртээ хэрэглэж болох юм гэж эмээ маань боджээ. Энэ бол олон жилийн тоос, тахианы сангас, тоолж барашгүй тахианы өдөөр бүрхэгдсэн шүүгээ байлаа. Эмээ маань хичнээн их оролдсон ч гэсэн үнэндээ үүнийг цэвэрлэнэ гэдэг боломжгүй зүйл байсан учир тэр зүгээр л шүүгээний маш муухай гадаргууг бүхэлд нь чидун жимсний ногоон өнгөөр будчихсан.

Хүүхэд байхад минь энэ өмхөрсөн, чидун жимсний адил ногоон өнгөтэй шүүгээ манай дээд давхрын хонгилд байдаг байлаа.

Эцэст нь ээж маань шүүгээний вандуйн ногоон өнгийг өөрчилөхөөр шийдлээ. Тэр манай гэр бүлийн найз болох өөрийн гараш дотор цэвэрлэгээ, өнгөлгөөний бизнесс эрхэлдэг хүнд нөгөө шүүгээг аваачаад өгчихөв.

Ээж шүүгээг өглөө аваачиж өгсөн боловч ноён С маргааш өглөө нь түүн рүү шүүгээгээ ирж ав хэмээн утастсан. Ээж маань тэр хүнийг тийм их бохирдож гэмтсэн шүүгээг хэрхэн ингэж хурдан сэргээж зассаныг төсөөлж ч чадахгүй байсан тул түүнээс яаж 24 цагийн дотор ажлаа дуусгасныг нь асуулаа.

Харин ноён С түүнд шүүгээг үзэж судалж байхдаа энэ шүүгээ нь Иргэний дайны үед хийгдсэн хосгүй үнэт өв дамжсан эд болохыг нь олж мэдсэн талаараа хэлэв. Ноён С энэ шүүгээ бол Жорж Вашингтоны өөрийн гараар хийсэн тавилгуудаас үлдсэн нэг нь гэж хэлсэн. Тэр шүүгээнд засвар хийхээс татгалзаж ээжид маань энэ шүүгээ хэдэн арван мянган долларын үнэ хүрэх талаар дурдав.

Тэгэхэд ээж ноён С-г энэ түүхийн хэсэг болсон эдийг сэргээн засах ёстой хэмээн зүтгэлээ. Ноён С хэдэн сарын турш нягт нямбайгаар ажиллан, шүүгээг хуучин хэвд нь оруулав. Тэр шүүгээний бүх бохир хирийг нь арилгаж, үрж зүлгэн, өнгөлж, шүүгээг өөрийнх нь жинхэнэ сайхан байдалд нь оруулсан.

Та бол энэхүү үнэ цэнэ бүхий арчилагдаж, хамгаалагдсан шургуулгатай шүүгээ юм. Гэвч та сангас, өд, бохир заваанд хучигдсан тахианы байр мэт амьдралаар амьдрахын сонгосон. Дараа нь таныг хэн нэгэн сайн санаат, хувиа хичээсэн мунхруулагч бөөлжсөөр будсан. Харин Бурхан энэ бүхнийг арилгаж, таныг энхрий зөөлнөөр Өөрийн анх бүтээсэн тэр гоо үзэсгэлэнт байдалд тань оруулахыг хязгааргүй ихээр хүсдэг. Та Бурханыг үүнийг хийхийг зөвшөөрөх үү? Учир нь та бол түүхийн энэ цаг үед Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг болохоор бүтээгдсэн Бурханы бүтээл юм.
Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү