Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
Сүнсээ дотоод хүнийхээ хамгийн эрүүл хэсэг нь болгох хүчирхэг арга зам бол тасралтгүйгээр залбирах юм. Тасралтгүйгээр гомдолло гэж би хэлээгүй- тасралтгүйгээр залбир гэж би хэлсэн.
Маш олон Христэд итгэгчид ихэнх амьдралаа Эзэнд гомдоллон гоншигонож өнгөрүүлчихээд тэд залбирлууд нь яагаад хариулагдаагүй болох талаар гайхдаг! Залбирах үедээ, баяр хөөртэйгээр залбир! Залбирах үедээ, Түүний оршихуйд зоригтойгоор бас эрх мэдэлтэйгээр ир! Залбирах үедээ, сэтгэл хөдлөл бүхий сүнсээ үүдэн дээр орхиж, Хаан суудлын Өрөөнд сайтар- хооллосон сүнсээ авч орон, Түүний гайхамшигт оршихуйд сэтгэлийн цэнгэл эдлэ!
Таныг гомдоллож байхад Бурхан хайрладаг... гэвч сүр жавхлант магтаал дотор та өөрийн сүнсээ Түүний Сүнстэй нэгтгэх тэр л үед тэнгэр ба газар таны төлөө хөдлөж эхлэдэг. Христчин хүмүүс болохынхоо хувьд, бид зөвхөн цэлмэг тэнгэр болон гайхамшигтай нөхцөл байдлаар дуулах ба баярлахаа хягаарладаг хэсэг бүлэг хүмүүс биш боловч, бид амьдрал маань сүйрч байсан ч баяртайгаар залбирахаар шийдсэн хүмүүс. Түүний оршихуйгаас гарах хаалганы цаана юу хүлээж байгаагаас үл шалтгаалан Түүний оршихуйд талархалтайгаар нэвтрэн орох бол бидний генид байдаг.
Галт зуухан дотор ч гурван Еврей хөвгүүд Эзэнийг магтсан! Паул ба Силас шөнө дунд шоронд ч магтан дуулж байсан! Стефан чулуудан алуулж байхдаа ч Эзэнийг магтаж байсан! Ханна хараахан жирэмслээгүй байхдаа ч Эзэнийг магтаж байсан! Баяр хөөртэйгээр магтахыг сонгосон түүхэн дэхь бүхий л үеийн итгэгчидтэй нэгд.

Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү