Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
Естер бол ганц бие авга ах Мордехаи дээрээ өссөн өнчин нэгэн байсан. Ахашверош Хаан шинэ эхнэртэй болохоор шийдэх үед, түүний бараа бологчид түүхэн бичигдсэн хамгийн том гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулсан.
Гоо бүсгүйн тэмцээнд Естер түрүүлж, хааны ордон дахь хүн бүрийн таалалд нийцэж ивээлийг нь олсон.
Авга ах Мордехаи нь хааны тэргүүн зөвлөхүүдийн нэг болох Хаманд бөхийн хүндэтгэл үзүүлэхээс татгалзах үед Мордехаи болон бүх Иудейчүүдийг устгах тушаалыг Хаман хаанаас хүлээн авсан. Мордехаи энэ олиггүй төлөвлөгөөг олж мэдээд, хувцсаа уран, таар углаж, үнсэн дээр хэвтэн, хотын дунд гарч чанга дуугаар гашуудан уйлсан.
Харамсалтай нь, Мордехаин айдас төрүүлэхүйц нөхцөл байдлуудад хандсан хандлага таны амьдралд ч бас давтагддаг байж болох юм. Аливаа зүйл таны хүссэнээр болохгүй байх үед, та Мордехаин адил аашилж, бүх хотынхон таныг сонсохуйцаар маш чангаар гашуудан уйлж, гомдоллон, гонгинодог!
Хэрэв та таар углаж, үнсэн дээр хэвтсэн амьдралаар амьдрахаар тийм хувиа хичээсэн бас гэнэн сонголт хийх юм бол Хаадын Дээд Хаантай харилцах дотно харилцаанаас та өөрөө татгалзаж байгаа гэсэн үг! Мэдээж...та Христчин байхаа больчихгүй бас Есүстэй мөнхийн улсад амьдрах чинь өөрчилөгдөхгүй хэдий ч, зовлон дундаа сэтгэл түгших тань энэ дэлхий дээрхи Түүнтэй харилцах дотно харилцааны амтат байдлыг амсаж чадахгүй байдалд таныг хүргэдэг.
Хэрэв бид зовлон дундаа маш чангаар уйлвал Бурханы анхаарлыг олж авч чадна гэсэн буруу ойлголт бидний дунд байдаг. Гэвч, Түүний оршихуйд нэвтрэх жинхэнэ нууц үг бол талархал юм!
Естер Хатан, хааны хаалганы өмнө Авга ах Мордехаи нь ямархуу өрөвдөлтэй байдалтай байгааг сонсоод, Мордехаид шинэ хувцас явуулсан боловч тэрээр шинэ хувцсыг өмсөхөөс татгалзсан. Ариун Сүнс ч бас үүний адил бидэнд шинэ хувцас өгсөн боловч, бид талархлын хувцсыг өмсөхөөс татгалзаж, амьдрал дундуур зовлонгоо углан алхахыг сонгодог. Түүний оршихуй бол таны ялалтаар дүүрэн амьдралын оршин суух газар нь бөгөөд таныг оруулахаар хаалга нь томоор нээгдсэн. Харамсалтай нь, зовлон зүдгүүртээ урам хугарсан байдалтайгаар Түүний ордоны доторхи шүүхийн танхимд та алхан орж чадахгүй.
Талархалаар хувцасла! Сэтгэл хөдлөлийн зовлон дотроо шаналахын оронд...гараа сунган Түүний оршихуй дотор магтаалын дууг дуул!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү