Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар
![Holy Emotions - Biblical Responses to Every Challenge](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F255%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Таны өдөр тутам хийх, хамгийн их эрч хүч өгөх дасгалуудын нэг нь Бурхныг магтан бишрэхэд өөрийн цагийн зориулах юм. Амьдралын шуургыг сөрж зогсох үедээ ч Бурхныг бүхий л сэтгэлээраа магтан бишрэхийг ойлгох нь хамгийн чухал билээ. Шүршүүрт зогсож байхдаа ч, жолоо барьж байхдаа ч, гудамжаар алхаж байхдаа ч, өдөр бүр Бурхныг магтан бишрэх нь таны амьдралд диваажингийн хараа чигийг өгнө. Аяга тавгаа угааж байхдаа ч, угаасан зүйлсээ эвхэж байхдаа ч Бурхныг магтан дуулснаар алхаа тань эрч хүчтэй болж, зүрх чинь баяр баясгалангаар бялхана. Та зөвхөн Ням гаригийн цуглаан дээр Бурхныг магтан дуулдаг сүнсний доройтолд орсон Христэд итгэгчийн нэг гэж үү? Тэгвэл та амьдралын хамгийн сайхан зүйлээс хоцорч байна! Надад итгэ - Та өөрийн амьдралын үнс нурмыг цэвэрлэж, зовлон шаналлаасаа чөлөөлөгдөн, Есүсийн танд олгосон магтаал хүндлэлийг Бурханд өгөхийн аз жаргалыг хажуугаараа өнгөрөөхийг хүсэхгүй байгаа. Бүхий л түүхэн дэх хамгийн агуу солилцоо бол та өөрийн өвчин, өөрийн уй гунигийг Бурханд өгч, оронд нь Бурхнаас магтаалын хувцсыг авах юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Holy Emotions - Biblical Responses to Every Challenge](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F255%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү